С.Ганбаатар: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сүг царайлсан мафын бүлэглэлийн барьцаанд орсон байгаа

4 цаг 45 минутын өмнө

Оюутолгойн гэрээний асуудлаар С.Ганбаатар гишүүн төв талбайд өлсгөлөн зарлаад 98 цаг болж байгаа ба тэрээр дээрх асуудлаар мэдээлэл хийж байна. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Оюутолгойг ярьсны улмаас ойгүй их доромжлуулж, гутамшигт бартаад замыг туулж 16 жилийг явж ирлээ. Муу юмнаас сайн юм үүсдэг гэдэг шиг, Оюутолгойг луйварчдаас Монголдоо авчрах гэж бартаад замаар 16 жил явлаа. 

400 тэрбум долларын маань баялаг Монгол руу орсон ч замд нь будлиан болсон. Оюутолгойн үнэт баялаг маань мафын бүлэглэлийн хутгууранд орж байгааг хэлье. 

Би ахиад 20 хоног өлсгөлөн зарлахад бэлэн байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сүг царайлсан мафын бүлэглэлийн барьцаанд орсон байгаа гэдгийг хэлэхийг хүсэхгүй байгааг ахин дахин сануулъя. Чи Монголын ард түмний Ерөнхий сайд юм уу, МАН-ыг хага базсан "Рио Тинто"-ийн бууны нохойнуудын барьцаанд байгаа юм уу гэдгээ С.Ганбаатарт биш Монголын ард түмэнд хэлээрэй" хэмээв. 

ШУУД ҮЗЭХ: 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна