Африкийн хоёр оронд Эбола вирусийн халдвар дэгдсэнд ДЭМБ санаа зовниж байна

С.Гандэлгэр
2021/02/16

Африкийн хоёр оронд Эбола вирусийн халдвар дэгдсэнд санаа зовниж буйгаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тэргүүн Тедрос Адханом Гебрейесус даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ дурдлаа.

Т.А.Гебрейесусын мэдээлснээр, Гвинейн эрх баригчид Эбола вирусний халдвар тархсаныг мэдэгдсэн. Мөн Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад халдварын тохиолдол бүртгэгдээд байсан ажээ. Гвинейд 2014-2016 онд Эбола вирусний халдварт тархаж байсан юм. Түүний мэдээлснээр, Конгод халдварын дөрвөн тохиолдол, Гвинейд гурван тохиолдол илэрсэн байна.

ДЭМБ тус хоёр орны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай хамтарч ажиллаж байгаагаа хийсэн мэдэгдэлдээ дурдсан юм.  Эбола вирусийн халдварын тохиолдол 2014-2016 оны хооронд 28.000 гаруй бүртгэгдэж, 11300 гаруй хүн нас барж байжээ.

Эх сурвалж: World Health Organization



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна