Тажикистаны Ковид-19-ийг ялсан "НУУЦ"

С.Гандэлгэр
2021/02/16

Тажикистан Улс нь Ковид-19-ийг ялсан гол хүчин зүйл бол хорио цээрийн дэглэмээс татгалзсан явдал ажээ. 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш Тажикстан улсад коронавирусийн халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. 

Тажикстаны Эрүүл мэндийн сайд Жамолиддин Абдуллозода: “Бидний харж байгаагаар ихэнх хөгжингүй орнуудад хорио цээрийн дэглэмийг тогтоож байна. Улмаар гэртээ байсан өвчтөнүүд хязгаарлалтыг цуцалсны дараа гадуур явж байгаа нь халдвар тархах гол шалтгаан болж буй. Харин Тажикстан улсын хувьд эмнэлгийн ажилтнууд гэрийн нөхцөлд өөрийгөө тусгаарлаж байгаа өвчтөнүүд дээр очиж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн" гэлээ.

Цар тахлын эхэн үеэс нийт халдвар авсан 13,308 хүн бүртгэгдсэний 99.3% нь эдгэрч, 90 хүн нас барсан байна.

Эх сурвалж: eurasianet



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна