Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 47 дугаар сургууль дээрх шинжилгээ авч буй үйл ажиллагаатай танилцах үеэр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Бизнес эрхлэгчдээ дэмжиж босгож ирэхгүй бол болохгүй байна. Дүүрэг орон нутагт хүнд сурталгүй ажиллах хэрэгтэй. Бүгд утсаа авахдаа нэрээ хэлж бай. Ариутгал халдваргүйтгэлээ сайн хий. Вакцин орж ирнэ. Вакцин ирсэн ч халдвар хамгааллын дэглэмээ баримтлах нь чухал.
Кинотеатр, үсчин гээд бүх төрлийн үйл ажиллагааг хэрхэн явуулах талаарх журам Засгийн газрын хуралдаанаар батлагдлаа. Бүх төрлийн үйл ажиллагааг яаж зөв хувилбараар явуулах вэ гэдэг журам юм. Журам батлагдсанаар дүүрэг хороод, бүх шатны албан байгууллага, аж ахуйн нэгж рүү гарын авлага хүргүүлнэ. Үүнийгээ мөрдлөг болгож ажиллана" хэмээв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна