БНСУ: Ковид-19 халдварын тохиолдол 621-ээр нэмэгдэж нийт 85567-д хүрлээ

С.Гандэлгэр
2021/02/18

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 09:30 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 02 дугаар сарын 18-ны 00.00 цагийн байдлаар 621-ээр нэмэгдэж нийт 85567-д хүрчээ. 

Шинээр илэрсэн 621 тохиолдлын 31 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Нийт 75896 (+536) иргэн эдгэрсэн бол 1544 (+6) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 6,303,214 (+42647) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 6,146,927 (+43716) иргэний хариу сөрөг гарч 70,720 (-1690) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 8,127 (+79) иргэн байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна