PCR шинжилгээ авах 22 цэгтэй боллоо

Х.Есү
2021/03/03

Хөдөө орон нутагруу зорчих иргэд ПСР шинжилгээ өгсөн тохиолдолд чөлөөтэй нэвтрүүлж байгаа билээ. Гэвч хөдөлгөөнийг нээснээр хөдөө, орон нутаг руу зорчих иргэдийн тоо нэмэгдэж, шинжилгээ авах цэгүүдэд ачаалал үүсгэснээс ердийн горим алдагдаж эхэлсэн байна. 

Иймээс НОК-оос дүүргүүдэд тогтмол ажилладаг шинжилгээний цэгүүдийн сорьц авах шугамыг гурав дахин нэмэгдүүлж 3-р сарын 3 - 5-ны хооронд шинжилгээний цэгүүдийн тоог наймаар нэмэгдүүлж, нийт 22 цэгтэй болгоод байна. 

Шадар сайд УОК, НОК-ийн  удирдлагуудыг дуудан цаг үеийн тулгамдсан  асуудал болох

  • Орон нутаг руу зорьж буй иргэдийн ПСР-ын шинжилгээг ачаалал үүсгэлгүй түргэн шуурхай авах,
  • Сорьцын хариуг 24 цагаас хэтрүүлэлгүй гаргах,
  • Вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх,
  • Шуурхай штабын үйл ажиллагааг хурдтай, зохион байгуулалттай болгох зэрэг шуурхай чиглэл өгч, шууд хэрэгжүүлж эхлэхийг үүрэг болголоо.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна