Өчигдөр 2,000 гаруй хүнийг вакцинжуулалтад хамруулж, нийт 13,200 гаруй хүнийг дархлаажуулжээ

С.Гандэлгэр
2021/03/04

Коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтын явцыг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма танилцуулав.

Тэрбээр “Улаанбаатар хотод гуравдугаар сарын 3-ны өдөр 18 цэгээр 2,000 гаруй хүн коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдлаа.

Өнөөдрийн байдлаар 13,200 гаруй хүнийг коронавируст халдварын эсрэг вакцины эхний тунгаар дархлаажуулаад байна.

Вакцин хамрагдсан хүмүүсийн 9,500 орчим нь эрүүл мэндийн ажилтан, тэр дундаа коронавирусийн эсрэг вакцинжуулалтад оролцох эмч, мэргэжилтнүүд байна. Мөн коронавирусийн эсрэг хариу арга хэмжээний багуудын 2,600 гаруй хүнийг вакцинжуулалтад хамруулсан байна" гэв.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна