Өчигдөр (2021.03.03) нийт 19507 сорьцод шинжилгээ хийхэд 44 хүнээс Covid-19 илэрч, улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 3076 боллоо.
ХӨСҮТ-ийн Халдварын тандалт, судалгааны албаны дарга Ж.БАЙГАЛЬМАА:
"Сүүлийн 24 цагт шинээр батлагдсан тохиолдлуудаас гадаадаас ирсэн иргэдээс бүртгэгдсэн тохиолдол байхгүй. Дотоодод халдвар авсан хүмүүсийн тоо 2557 боллоо. Өчигдөр 55 хүн эдгэж гэртээ гарсан. Шинээр батлагдсан 44 тохиолдлоос нийслэлд 42, Завхан аймагт хоёр тохиолдол тус тус бүртгэгдлээ. Нийт халдвар авсан хүмүүсээс хоёр хүний халдварын эх уурхайг тодруулахаар ажиллаж байна. Сүүлийн өдрүүдэд илэрч буй халдварын эх уурхайг тогтоосон. Өмнөх өдрүүдэд тусгаарлалтад байсан хүмүүсийн ойрын болон дам хавьтал. Тиймээс хүн амын дунд халдвар тархаагүй гэсэн үг." гэв.
Вакцинжуулалтын үйл явц удаашралтай байгааг иргэд шүүмжилж буй. Энэ асуудлыг тун удахгүй шийдвэрлэнэ гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Тус яамны мэргэжилтэн Б.Ууганбаяр хэлэхдээ “Монгол Улсын хувьд вакцинжуулалтын нэгдсэн системтэй. Энэхүү системийг ажиллуулсан тохиолдолд 10 хоногт нэг сая гаруй иргэнээ вакцинжуулалтад хамруулсан туршлагатай. Энэхүү туршлагад үндэслэн вакцинжуулалт хийх боломжтой” гэсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна