ЦЕГ: Бичлэг дээрх 6-8 насны 4 хүүхдийг олж тогтоон, хүүхэд хамгааллын хариу арга хэмжээ авч байна

Т.Отгонсувд
2023/09/25

Олон нийтийн цахим сүлжээнд өчигдөр/2023.09.24/ "Энхтуяа" гэх цахим хаягаас нийтлэгдсэн бага насны 4 хүүхдийн бичлэгийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс холбогдох байгууллагуудтай хамтран шалгаж байна.

Бичлэгт дурдагдсан 6-8 насны нэр бүхий хүүхдүүдийг олж тогтоосон ба Цагдаагийн байгууллагын хүүхдийн асуудал хариуцсан алба хаагчид Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтэстэй хамтран хүүхэд хамгааллын холбогдох ажил, арга хэмжээг зохион байгуулж байна.

Иймд цахим сүлжээнд тавигдсан мэдээлэл ул мөргүй устахгүй, урт удаан хугацааны турш цахим хаягуудаар түгээгддэг тул энэ мэт зохисгүй агуулга бүхий зураг, бичлэг харсан бол "ekids" цахим хуудсаар дамжин "Internet Watch Foundation/IWF/"-т мэдээлж, устгуулах, холбогдох байгууллагад нэн даруй мэдээлэхийг цагдаагийн байгууллагаас уриалж байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.200
    2023/09/27

    iim bicheleg hj tawisan hund n ervvgiin hariutslaga huleelge iim nasnii huuhduud yugaach medehgui yuch hj medne ayultai

    Хариулах