Ахуйн хэрэглээний газ дэлбэрч, хоёр хүн түлэгджээ

Т.Отгонсувд
2023/10/24

Чингэлтэй дүүрэгт ахуйн хэрэглээний газ дэлбэрч, хоёр хүн түлэгджээ.

Тодруулбал дүүргийн аравдугаар сарын 22-нд Онцгой байдлын газар гал гарсан тухай дуудлагыг хүлээн авчээ. Дуудлагын дагуу алба хаагчид очиход  иргэн Т-ийн 4×5 метрийн хэмжээтэй байшинд 220 граммын савлагаатай ахуйн хэрэглээний газ тэсэрсэн байжээ. Ослын улмаас  хоёр иргэн түлэгдэж, эмнэлэгийн байгууллагад хүргэгдсэн байна.  

Иргэд та бүхэн тэсэрч, дэлбэрэх магадлалтай ахуйн хэрэглээний зүйлсийг хэрэглэхдээ анхаарал болгоомжтой байж, болзошгүй аюул, эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалахыг сэрэмжлүүлж байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.185.237
    2023/11/09

    Надад санал бна Манай гэрт ахуйн хэрэглээний плиткатай баллонтой газ хуучин эзэн нь хэрэглэж байгаад орхисон хаана баллоныг өгч болох вэ

    Хариулах