Өчигдөр /2024.11.07/ Төсвийн байнгын хороогоор Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг хэлэлцсэн. Хуралдаанаар төсвийн ажлын хэсгийн санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцсэн бөгөөд төсвийн төсөлд ямар өөрчлөлт оруулсан талаар Төсвийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй товч ярилцлаа.
-Төсвийн байнгын хороогоор улсын төсвийн төсөл, ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэж, дэмжлээ. Төсвийн тэнцэл яаж өөрчлөгдсөн талаар мэдээлэл өгөөч ?
-УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг сүүлийн хоёр долоо хоногийн туршид төсвийн төсөл дээр ажиллаа. Өнөөдөр /2024.11.08/ Төсвийн байнгын хороогоор ажлын хэсгээс гаргасан санал дүгнэлтийг хэлэлцэж, ажлын хэсгээс гаргасан санал, өөрчлөлтийн томъёоллуудыг хэлэлцэж баталлаа. Маргааш чуулганы нэгдсэн хуралдаанаар байнгын хороогоор хэлэлцсэн асуудлууд орж, эцэслэгдэхээр байгаа.
Харин тэнцлийн хувьд ЗГ-аас оруулж ирсэн төсөл дээр төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл хоёр их наяд байсан. Тэр нь ДНБ-д эзлэх хувиар нь тооцож үзвэл 2.8 хувь байсан. Үүнийг ажлын хэсгийн зүгээс сайжруулсан байгаа. Тодруулбал төсвийг тэнцлийг 590 тэрбум төгрөгөөр төсвийн тэнцлийг сайжруулсан. Ингэснээр төсвийн алдагдал ДНБ-ийн 2 хувь болж сайжирсан гэсэн үг.
-Төсвийн орлогыг нэмэгдүүлэх замаар алдагдлыг бууруулж байгаа юм байна. Хэд орчим төгрөгөөр нэмэгдүүлж байгаа вэ?
- Ажлын хэсгээс орж ирсэн санал дүгнэлтийн хувьд, төсвийн тэнцлийг сайжруулах үүднээс төсвийн орлогыг тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх санал орж ирсэн. Нийтдээ 590,7 тэрбумаар нэмэгдүүлсэн. Энэ дотор нь олон жил хуримтлагдсан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр байгаа. Энэ өр төлбөрийг ажлын хэсгийн зүгээс ЗГ-т тодорхой үүрэг чиглэл өгч орлого төвлөрүүлэх, улмаар төсвийн тэнцлийг сайжруулах бодлого гаргах бүрэн боломжтой байна гэж тооцоолсон.
Үүнд: ААНОАТ-ын өр төлбөрийн 20 хувиас доошгүй хувь буюу 92 тэрбум, НӨАТ-ын өр төлбөрийн 20 хувиас доошгүй хувь буюу 194,3 тэрбум НДШ-ийн өр төлбөрийн 50 хувиас доошгүй хувь буюу 256,3 тэрбум. Ингээд нийтдээ улсын төсвийн орлогыг 542,7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ.
Мөн уул уурхайгаас бусад төрийн өмчит компани ААН-үүдийн улсын төсөвт төвлөрүүлэх ёстой ногдол ашгийн үлдэгдлүүд байгаа. Энэ мөнгө нь 48 тэрбум байгаа бөгөөд энэ хэмжээний мөнгийг улсын төсөвт нэмж төвлөрүүлэх боломжтой гэж харж байгаа.
- Төсвийн зарлагыг бууруулж байгаа юу ?
- Төсвийн зарлагыг 335,2 тэрбум төгрөгөөр бууруулах чиглэлийг авч хэрэгжүүлж байгаа.
- Өмнө тооцоолсон байсан 27.3 их наядаас 335 тэрбум хасагдана гэж ойлгож болох уу ?
-Тийм. Энэ тал дээр улсын хэмжээнд бүх төсвийн ерөнхийлөн захирагч буюу бүх төрийн захиргааны байгууллагууд, улсын төсвийн ерөнхийлөгч захирагч нарын урсгал зардлаас 1.88 хувь бууруулах, хэмнэлт хийх боломжтой байна гэж тооцоолсон.
Мөн зарим хэмнэлт хийх боломжтой хөрөнгө оруулалтын зардлуудыг нэмэгдүүлэх, бууруулах, хасах, танах, хойшлуулах саналуудыг ажлын хэсгээс оруулж ирсэн. Дээрх саналуудыг Төсвийн байнгын хороо хэлэлцээд дэмжсэн байгаа. Төсвийн төсөлтэй холбогдуулан төсвийн хүрээний мэдэгдэлд тодорхой өөрчлөлтүүд орсон. Ерөнхийдөө 2024 оны улсын төсвийн төсөлд иймэрхүү өөрчлөлтүүд орсон байгаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.186.18
Намын даргынхаа үгээр үймүүлж эхэллээ. Хуулиал дагалдаа. Нэг өглөө босоод өөр юм яриад байдаг.
Хариулах202.126.90.5
Ih naydaar buuruulval irged bayrlnada
Хариулах