УИХ-ын гишүүний тэтгэмжийг цуцлах асуудлыг хэлэлцэнэ

С.Гандэлгэр
6 цаг 1 минутын өмнө

Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо, Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаан зохион байгуулагдахаар товлогджээ. Тус хурлаар УИХ-ын гишүүний тэтгэмжийг цуцлах эсэх асуудлыг хэлэлцэх юм байна. 

Тодруулбал Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцэх буюу Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүйбол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, багацалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, ...олгоно” гэснийг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлах эсэхийг шийдэх юм байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.86.19
    1 цагийн өмнө

    зөв зөв цуцлах хэрэгтэй 8сая төгрөгний цалмнтай байж бас тэтгэмж авч байдаг яасан ханаж цаддаггүй сэтгэл вэ тэгээд 6. зуун мянган төгрөгний тэтгэвэрт 8% нэмж байдаг яасан ухаантай хүмүүс вэ.....

    Хариулах