УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос цаг үеийн асуудлаар тодрууллаа.
-Эмч эмнэлгийн ажилчид гурав хоногийн дараа ажил хаяна гэдгээ хэллээ. Энэ асуудал дээр таны хувьд ямар байр суурьтай байна вэ? Энэ салбарынхны авч байгаа цалин амьдралд нь хүрэлцээтэй байна гэж харж байна уу?
-Мэдээж цалин хөлсний асуудал улсын хэмжээнд салбар болгонд харилцан адилгүй асуудлууд байгаа. Хэдийгээр гүйцэтгэлээрээ санхүүжиж байгаа боловч эрүүл мэндийн сан дээр тавьж байгаа хяналт байдаг юм уу, менежментийг зөв хэрэгжүүлж чадахгүйгээс болоод яг жирийн ажлаа хийж явж байгаа эмч ажилтнууд хохирч байна.
Улсын төсөв дээр кнопны наймаа хийж тойргуудад тавьж өгч байгаа 111 төслийн 73 нь төсвийн хуульд нийцэхгүй байх жишээтэй. Тэгэхээр энэ гарч байгаа хөрөнгөөр эмч нарын цалинг нэмэгдүүлэх бүрэн бололцоо байсан гэж харж байгаа.
Ямар асуудлыг авч үлдэх вэ гэдэг нь ямар ч эрэмбэ дараалалгүй явлаа. Ерөөсөө л Засгийн газрыг авч үлдэх кнопны наймаагаар явж байгаа учраас багш эмч нарын цалинг нэмэгдүүлэхэд хэцүү болж байх шиг байна.
Засгийн газар болж бүтэж байна гэж худлаа пи ар хийсэн л хүмүүс байна” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна