Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшингээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, “Улаанбаатар хотод нүүрс хэрэглэж байгаа 172 мянган айл байгаа. Иргэд сайн картаар түлшээ авдаг. Сайн картыг хотула системтэй холбохоор 283 мянган айл болж байна. 100 гаран мянгаар илүү гарт яваад байна гэсэн үг.
Үүн дээр ямар зөрчлүүд гарч ирж байна вэ гэхээр 7200 гаруй нас барсан иргэний картыг ашиглаж нүүрс авч байсан байна. Түр оршин суугчаар бүртгүүлсэн 32 мянган айл байгаа. Үүнийг цуцалсан. Яагаад цуцалж байна вэ гэхээр нэг цэг дээр нэг иргэн 8-10 карттай очоод их хэмжээгээр нүүрс авах тохиолдлууд гарч байна. Үүнийгээ дам даралтын усан халаалтын зуухуудад дамлаж 10-15 мянган төгрөгөөр зарж байсан.
Галлагааны улирал эхэлснээс хойш 9 хүн угаартаж, нас барсан. Нийт гал түлж байгаа 172 мянган айлаас 122 мянга орчим айлд угаар мэдрэгч суурилуулсан. Үлдсэн 40 мянга орчим айлд суурилуулж байна. Харамсалтайгаар амиа алдсан иргэд яндангаа сугалж, өрхөө бүтээсэн, угаар мэдрэгчээ унтраасан зэрэг тохиолдлууд байгаа. Шинэ угаар мэдрэгч нь угаар мэдэрч утсанд нь дуудлага ирнэ. Утсаа авахгүй бол хамгийн ойрын мэдээллийн ажилтан гэрт очдог болно.
Бид түүхий нүүрс түлж 10 алхам ухрахгүй. 12 сарын эхээр бүрэн хагас коксон нүүрс хэрэглээд явна " гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна