Төсвийн байнгын хороон дарга Х.Ганхуяг чуулганы хуралдааны үеэр улаан ногоон лааз өргөж гишүүдийг саналыг заасан талаар УИХ-ын гишүүд өөр өөрийн байр сууриа илэрхийлсэн.
Тэгвэл энэ удаад бид УИХ-ын гишүүн А.Ариунзаяагаас байр суурийг нь тодрууллаа.
Тэрбээр, “Үнэхээр улаан ногоон лааз өргөөд гишүүдийн саналыг заасан. Тийм зүйл болсон. Тэр нь зураг, хэлсэн үг, дүрс бичлэгтэйгээ байгаа биз дээ. Сайд нар нь ч гэсэн дагаж л байсан. Тухайн танхимд байгаа хүмүүсийг бүгдийг нь л удирдан чиглүүлж байсан.
Болохгүй байгаа асуудлыг нь хэлэхээр гишүүдийг эргээд “энэ нүүрсчин, энэ асуудлыг улс төржүүлж байна” гэж хандаг учраас бид баримтжуулж авсан.
Хууль зөрчиж, эдгээр асуудлуудыг лаазны үзүүрээр шийдэж байгаа нь харамсалтай. Энэ удаагийн төсөв улсын төсөв гэхээсээ илүү “Лааз Хуягаа-гийн лаазалсан төсөв болсон. УИХ-ын гишүүдийг томъёоллоо ч ойлгохгүй тэнэг гэж бодсон бололтой.
Ер нь хэн үнэн, хэн худал хэлж байна, хэн хуйвалдаж байна гэдэг нь хэзээ нэгэн цагт гарч ирнэ.АН-ын 18 гишүүний 178 тэрбум төгрөгийн төслүүд хэвээрэй үлдлээ гэж бүлгийн хурал дээр танилцууллаа" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна