Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгуулж, холбогдох төрийн байгууллагуудад үүрэг даалгавар өгөхдөө бэлэн мөнгөний урсгалд хяналт тавихыг үүрэг болгосон.
Тэгвэл зохион байгуулалттайгаар их хэмжээний валютыг Монгол Улсын хилээр тогтмол гаргадаг байсан бүлэг этгээдүүдийг тагнуулын байгууллагын зүгээс 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр саатуулсан байна.
Тодруулбал эдгээр бүлэг этгээдүүд нь нэг удаадаа 2-3 сая ам.долларыг Монгол Улсын хилээр авч гардаг байсан гэх бөгөөд өнгөрсөн хугацаанд 700 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний валютыг авч гарсныг урьдчилсан байдлаар тогтоосон байна.
Энэ их хэмжээний мөнгийг бэлнээр гаргах нь манай улсын эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөс гадна төгрөгийн ханш сулрахад нөлөөлсөн гэж үзэн тагнуулын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг хэрэгжүүлж байгаа бололтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.183.235
Тагнуул үүнийг одоо л ирүүлэв үү эсвэл мэдэж бсан байна уу гэдэг гол учир бгаа юм биш үү. Алт мөн гадагшаа хулгайгаар их гардаг гэдэг ш дээ.
Хариулах202.9.40.155
Улсаа тонож монголын баялгыг хулгайлсан нүүрсчид мөнгөө харьд ингэж гаргаж ирснээс болоод $-н ханш 4600 хол гараад төг цаас болсон. АБ. ОЭ … нарын толгойлсн энэ дээрэмчдийг өлгөөч. ЗШатар улсаа өөд татах гэж ингэж амь өрсөн мэрийж бна. Гэтэл нүүрсчдийн БТуяа Саынзориг…гишүүд болон троллууд нь энэ ЗГ-н ҮА -г унтраах төр эргүүлэх гэж яаж гүтгэж ирэв. Энэ хамсаатнуудыг барьж хорь
Хариулах