БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ази-Номхон далайн засгийн хамтын ажиллагааны /АПЕК/ дээд хэмжээний уулзалтад оролцохоор АНУ-ын Сан-Франциско хотод хүрэлцэн ирлээ
Түүнийг Калифорни мужийн амбан захирагч Гэвин Ньюсом, АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен нар угтан авсан байна.
Ши Жиньпин АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзана гэсэн мэдээлэл байгаа ч газаар, цаг тодорхойгүй байгаа аж. Уулзалтаар хоёр удирдагч Ази, Номхон далайн бүсээс гадна, Украин, ойрх Дорнодын асуудлыг хөндөж ярилцах гэнэ.
Ши Жиньпин 2012 онд АНУ-д нэлээд тухтай айлчилж байсан бөгөөд Айова мужийн фермер айлд зочилж байсныг АНУ-ын хэвлэлүүд онцолж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна