УИХ-ын Намын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн гурван гишүүний /Д.Одбаяр, Ц.Нанзаддорж, Н.Чинбат/ эрхийг цуцалж, оронд нь гурван хүнийг /О.Мөнхсайхан, Э.Энхтуяа, Л.Өлзийсайхан/ шинээр томилсон билээ. Бүрэн эрхээ цуцлуулсан гурвын нэг нь ҮХЦ-ийн дарга асан Н.Чинбат учир /Бүрэн эрхийн хугацаа нь өнгөрсөн зургадугаар сард дууссан/ одоо ҮХЦ-ийг хэн даргалах вэ гэдэг асуулт үүсээд байна.
Үндсэн хуулийн цэц есөн гишүүнтэй. Үүний хоёрынх нь бүрэн эрхийн хугацаа дуусч, нэг нь хугацаанаасаа өмнө бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн. Цэцийн дарга Н.Чинбатын бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн зургаадугаар сарын 9-нд дууссан бол дарга асан Д.Одбаярын бүрэн эрхийн хугацаа 2022 оны арваннэгдүгээр сарын 17-нд дууссан. Харин Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж өнгөрсөн зургаадугаар сард өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн.
Цэцийн есөн гишүүнийг гурвын Ерөнхийлөгч, гурвыг УИХ, гурвыг нь Улсын дээд шүүхээс нэр дэвшүүлж томилдог. Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Чинбатыг Улсын дээд шүүх, гишүүн Д.Одбаярыг УИХ, Ц.Нанзаддоржийг Ерөнхийлөгч нэр дэвшүүлэн томилуулсан байсан бөгөөд өчигдөр Улсын дээд шүүх МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирал, доктор, профессор О.Мөнхсайханыг, Ерөнхийлөгч Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяаг, УИХ Тамгын газрынхаа ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханыг нэр дэвшүүлж, ҮХЦ-ийн гишүүнээр сонгосон юм.
Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд Цэцийн даргыг сонгох тухай болон даргын бүрэн эрхийг дараах байдлаар заажээ.
6 дугаар зүйл. Цэцийн дарга, түүний эрх хэмжээ
Хуулийн зохицуулалтаас харвал Үндсэн хуулийн цэцийн даргад тодорхой шалгуур байхгүй тул одоо байгаа есийн хэн нь ч дарга болох боломжтой.
Үндсэн хуулийн цэцийн одоогийн бүрэлдэхүүн
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.218.212
үндсэн хууль бүр хямрах шахаж. дандаа олиггүй юмнуудыг томилсоор
Хариулах