БСШУС-ын байнгын хорооны төлөө Ч.Ундрам, Б.Баярсайхан, Ц.Мөнхцэцэг нар "ХҮЧ ҮЗНЭ"

С.Гандэлгэр
2023/11/22

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26.3-д “Байнгын хороог УИХ-аас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлнэ”, 26.4-д “Байнгын хорооны даргыг УИХ-д сонгогдсон ажилласан туршлагыг нь харгалзан тухайн байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно” гэж заасан байдаг. Энэ заалтын дагуу өчигдөр Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаж П.Анужинг даргаар улираан сонгосон. Тэгвэл зарим байнгын хорооны дарга нар солигдож магадгүй болоод байна.

Тодруулбал Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны байнгын хорооны даргын төлөөх улс төр дээр нэлээд эрчтэй байна. Одоогийн байдлаар тус хороог Г.Мөнхцэцэг ахалж байгаа. Түүнд улиран сонгогдох боломж бараг л  байхгүй учраас шинэ кандитатууд түрэн гарсаар байна. 

Байнгын хорооны даргад Б.Баярсайхан, Ч.Ундрам, Ц.Мөнхцэцэг нар шандасаа сорихоор бэлтгэж буй. Өнгөрсөн жилүүдэд дээрх гурван гишүүн аль аль нь боловсролын асуудлаар идэвхтэй дуугарч ирсэн. Гурвуулаа анх удаа сонгогдсон, боловсролын салбарт ажиллаж байсан гэдэг утгаараа аль нь ч байнгын хорооны даргаар сонгогдлоо гэхэд маргах зүйлгүй. Харин гол өрсөлдөөн Б.Баярсайхан болон Ч.Ундрам нарын хооронд өрнөх магадлалтай. Угаас Б.Баярсайхан, Ч.Ундрам нарын нэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргад яригдсаар ирсэн. Харин Ц.Мөнхцэцэг энэ өрсөлдөөнд сүүлд орж буй. 

Ямартай ч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар эмэгтэй гишүүн ажиллах нь тодорхой. Нийгмийн бодлого, Боловсролын байнгын хороог эмэгтэй гишүүд ахалсаар ирсэн. Тийм учраас дээрх гурван гишүүний аль нэг нь байнгын хорооны даргаар очих нь ээ. 

УИХ-ын гишүүн Б.Баярсайханы танилцуулга: 

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1979-1987 онд Нийслэлийн 51 дүгээр дунд сургууль

1987-1991 онд Багшийн сургууль, багш

1998 онд МУИС-ийн ХЗДС, эрх зүйч

1999 онд Хэвлэлийн хүрээлэн, сэтгүүлч

2004 онд Удирдлагын академи, нийгмийн ухааны магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

1991 онд Нийслэлийн 4 дүгээр цэцэрлэгт хөгжмийн багш

1995 онд Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн "Өглөө" хөтөлбөрийн хөтлөгч, редактор

1997 онд Монгол Улсын Дээд шүүхэд хэвлэлийн төлөөлөгч

2002 онд MCS группэд РR менежер

2004 онд Ийгл ТВ-ийн борлуулалт, маркетингийн албаны дарга

2004-2007 онд ОУ-ын Пресс Клубүүдийн Холбооны ерөнхийлөгч

2004-2015 он Ийгл ТВ-ийн гүйцэтгэх захирал

2020 оноос БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, сайдын зөвлөх

2020 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх

2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын танилцуулга: 

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1998 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль

1999 онд АНУ-ын Terry Sanford ахлах сургууль

2003 онд Лондон хотын Олон улсын америкийн их сургуулийн бизнесийн сургууль /бакалавр/

2004 онд Лондон хотын Олон улсын америкийн их сургуулийн бизнесийн сургууль /магистр/

2010 онд Япон Улсын Нагоя их сургуулийн эдийн засгийн сургууль, “Ил уурхай болон төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийн төслийн менежмент ба сумуляци дүн шинжилгээ хийх зарим аргууд” сэдвээр докторын зэрэг хамгаалсан 

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

2005-2006 онд Эм Си Эс Интернэйшнл ХХК-д Маркетингийн менежер

2007-2008 онд Япон Улсын Нагоя их сургуулийн Эдийн засгийн сургуульд зочин судлаач

2010-2020 онд Харвардын их сургуулийн Бизнесийн сургуулийн дэргэдэх Өрсөлдөөний макро-экономикийн институтын Монгол улс дахь кординатор

2010-2013 онд МУИС- ийн Эдийн засгийн сургуулийн Менежментийн тэнхимд тэнхимийн эрхлэгч, профессор

2013-2014 онд МУИС-ийн Бакалаврын сургалтын албаны дарга, Байгаль эх лицей ахлах сургуулийн удирдах зөвлөлийн дарга

2014-2017 онд МУИС-ийн Сургалтын нэгдсэн албаны дарга, Бизнес менежментийн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга

2017-2018 онд МУИС-ийн Захиргаа, дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал

2017-2020 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөлийн гишүүн

2018-2019 онд МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцан дэд захирал

2019-2020 онд МУИС-ийн Бизнесийн сургуульд профессор

2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн танилцуулга 

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1993 он Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар сургууль

1993-1997 он МУИС-д суралцаж улс төр судлалын бакалаврын зэрэг хамгаалсан

1997-1999 он МУИС-ийн магистрантурт суралцаж “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн зүгээс олон нийтийн санаа бодолд үзүүлэх нөлөөлөл” сэдвээр улс төр судлалын магистрын зэрэг хамгаалсан.

2006-2008 он МУБИС болон ХБНГУ-ын Билефельд их сургуулийн докторантурт суралцаж 2009 онд “Сонгуулийн кампанийн коммуникаци: Монгол улсын жишээн дээр” сэдвээр улс төр судлалын докторын зэрэг хамгаалсан.

2015 он МУБИС-ийн Эрдмийн зөвлөлийн тогтоолоор МУБИС-ийн Дэд профессор

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

1997-2000 онд Өнөөдөр сонины улс төр, гадаад мэдээний албанд тоймч, орчуулагч

2002-2012 онд МУБИС-ийн Улс төр судлал, социологийн тэнхимд багш

2007 онд ХБНГУ-ын Koblenz Landau University-д зочин судлаач

2013 онд АНУ-ын Ohio State University-д зочин судлаач

2014-2019 онд МУБИС-ийн Нийгмийн ухааны тэнхимд дэд профессор

2018-2019 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх

2019-2020 онд Стратеги академийн захирал

2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.130
    2023/11/22

    Мэдээж Мөнхцэцэг яг тохирно

    Хариулах