Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдааны дараа Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Метроны ажлыг эрчимжүүлнэ. Тодруулбал, ирэх оны эхнээс техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, улмаар холбогдох тендерүүдийг нээлттэй зарлана. Тодорхой хугацааны дараа метрогоо ашиглалтад оруулна. Бүр тодруулбал, 2028 он гэхэд метро барих ажлыг бүрэн дуусгана. Чиглэлийн хувьд Амгалангаас Яармагийн дэнж хүртэлх 22 км газарт метро тавихаар төлөвлөж байна.
Улмаар Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал руу метро явуулах ажлыг эхлүүлнэ. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийж хэрэгжүүлнэ. Монгол Улсын Засгийн газар анх удаа ийм түүхэн шийдвэр гаргалаа. Олон улсын донор байгууллагатай уулзсан. Ажил хэрэг болгох чиглэлд анхаарч ажиллана" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.90.153
Gants 2 buudal ehleed tavichih alivaa zuil bagasaad tomorno
Хариулах202.21.107.15
Avtobus hureltseegui ued Amgalan tolgoit chigleld reibusaa yavuulj zorchigch ergeltiig sudlaj bolohgui yuu(metrond suuj surah beltgel bolno)
Хариулах66.181.184.164
Butekh bol saikhan l medee baina
Хариулах