Өчигдөр/2023.11.23/ УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 55.6 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хуралдааны эхэнд Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцсэн бөгөөд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Байнгын хорооны даргыг улираан сонгох санал гаргаж, санал хураав.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26.3-д “Байнгын хороог УИХ-аас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлнэ”, 26.4-д “Байнгын хорооны даргыг УИХ-д сонгогдон ажилласан туршлагыг нь харгалзан тухайн байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно” гэж заасан байдаг.
Улираан сонгохтой холбоотойгоор асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул ЭЗБХ-ны даргаар Ц.Цэрэнпунцагийг нэр дэвшүүлэхийг дэмжих томьёоллоор санал хураахад, гишүүдийн 81.8 хувь нь дэмжжээ. Улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.167.254
БС
Хариулах