МАН-ын бүлэг дизелийн түлшний хангамжийн асуудлаар Засгийн газрын мэдээллийг сонсоно

Х.Батсайхан
2023/11/27

Дизелийн түлшний хангамж нийлүүлэлтийн сүлжээнд доголдол үүсэж, жижиглэн худалдаанд хомстол үүсээд байгаа билээ. 

МАН-ын бүлэг мэдээлэл хийх үеэр сэтгүүлч энэ талаар асуухад бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Уул уурхайн яамнаас бол хангамж, нийлүүлэлт сайн байгаа гэсэн мэдээлэл өгөөд байгаа. Гэвч бүлгийн зүгээс энэ мэдээлэл үнэн эсэхийг магадлах зорилгоор ирэх пүрэв гарагт Засгийн газраас мэдээлэл авахаар болоод байна. Мэдээлэл дизелийн түлшний хангамж нийлүүлэлтээс гадна өвөлжилтийн бэлтгэл зэрэг нэлээд өргөн хүрээг хамарна” гэсэн мэдээллийг өглөө. 

Түүний мэдэгдэлд Ул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдэгдэлд эрх баригч намын бүлэг эргэлзэж байгаа гэсэн  агуулга туссан. УУХҮЯ дизелийн түлш жижиглэн худалдаанд ховордсон нь импортлогч ААН-үүд бүтээгдэхүүнээ бөөнөөр худалдаалсантай холбоотой хэмээн тайлбарлаж, зохих арга хэмжээг авна гэж амлаад байгаа юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна