Нийслэлийн ИТХ-ын ээлжит XX хуралдааны 2 дугаар хэлэлцүүлэг өнөөдөр болж Нийслэлийн 2024 оны төсвийг эцэслэн баталлаа. 2024 оны нийслэлийн төсөвт 2,598.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн нь 2023 оны батлагдсан төлөвлөгөөнөөс 652.8 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй байна. Төсвийн төслийн тооцоогоор 2024 онд нийслэлийн төсвийн орлогын 93.1 хувь буюу 2,418.5 тэрбум төгрөгийн татварын орлогоор, үлдэх 6.9 хувь буюу нийт 180.4 тэрбум төгрөгийн татварын бус орлогоор бүрдүүлэхээр байна.
Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хот, дүүргээр нь ангилан авч үзвэл, хотын шуудын төсөвт 884.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, нийслэлийн төсвийн орлогын 34 хувийг бүрдүүлэхээр байна. Харин дүүргүүдийн төсөвт 1,714.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, нийслэлийн төсвийн орлогын 66 хувийг тус тус бүрдүүлэх тооцоолол гарчээ. Харин төсвийн зарлагын хувьд 1,109.6 тэрбум төгрөгийг урсгал зардалд зарцуулна. Энэ нь нийт зарлагын 46.3 хувь юм. Харин 40.3 хувь буюу 964.8 тэрбум төгрөгийн хөрөнгийн зардалд, 85.2 тэрбум төгрөгийг дамжуулан зээлийн эргэн төлөлтөд, 0.3 хувийг хоёр дүүргийн санхүүгийн дэмжлэгт зарцуулна. Харин нийслэлээс улсын төсөвт 230.3 тэрбум төгрөгийг Улсын төсөвт өвлөрүүлэхээр тус тус тооцон төлөвлөсөн байна. Мөн хурлаар нийслэл хотын албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолын төсөлд санал хурааж дэмжлээ. Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг тогтоохдоо:
Ийнхүү албан татварын хэмжээг 2 хувь болгон нэмэгдүүлснээр 2024 оны нийслэлийн төсөвт 32 тэрбум төгрөгийн орлого төвлөрнө гэж тооцсон байна.
Нийслэлийн төсвийн төсөлд НИТХ дахь намын бүлгүүдийн дүгнэлтийг мөн танилцуулсан. Хурал дахь олонхын бүлэг буюу МАН-ын бүлгийн хувьд нийслэлийн 2024 оны төсвийн урсгал зарлаас оюутнуудад олгох нийтийн тээврийн унааны нөхөн олговор зардлыг 12,348,765 мянган төгрөгөөр, МСҮТ-ийн сурагчдад олгох нийтийн тээврийн унааны нөхөн олговор зардлыг 1,823,580.0 төгрөгөөр бууруулах саналыг гаргалаа. Мөн нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх зарим ажлыг нэмэх саналыг танилцуулсан юм. Үүнд :
Мөн хурал дахь Ардчилсан нам, ХҮН намын бүлгийн дүгнэлтийг 2 бүлгийн дарга Д.Гантулга, Б.Эрдэнэсүх нар танилцуулсан юм.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна