Тэрбумтан Илонг Маскийн эзэмшдэг “SpaceX” компани сансрын жуулчдыг суулгасан “Crew Dragon” хөлгийг дэлхийд эргүүлэн буулгах ажиллагааг дахин хойшлуулжээ. Компанийн албан ёсны цахим хуудаст дээрх мэдээлэл тавигдсан байна.
“SpaceX” сансрын дөрвөн жуулчин суулгасан хөлгийг өнгөрсөн сард “Falcon 9” зөөгч пуужингаар хөөргөж, дэлхийн тойрог замд байрлах Олон улсын сансрын станцад хүргэсэн юм. Тэднийг буулгах ажиллагааг энэ сард хэрэгжүүлэх байсан ч цаг агаарын тааламжгүй нөхцөл байдлаас болж хойшлогдсон. Тэгвэл энэ удаа мөн цаг агаарын нөхцөл байдал тааламжгүй байгаа учир энэ сарын 6-ныг хүртэл хойшлуулсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна