Утаажилтын бүсээс 72 иргэнийг гаргажээ

Т.Отгонсувд
9 цаг 53 минутын өмнө

Сонгинохайрхан дүүрэгт хогийн суваг шатаж, 72 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ. 

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны 13 дугаар байрны нэгдүгээр орцонд их хэмжээний утаа гарч байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 26-ны өдрийн 03:35 цагт ОБЕГ хүлээн авчээ. 

Тус дүүргийн Онцгой байдлын алба хаагчид 4 км замыг туулан 03:43 цагт очиход тус байрны хогийн сувагт хог шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан байна. Утаажилтын бүсээс 72 иргэнийг аюулгүй газарт гаргажээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна