Сэтгүүл, каталог дээрээс Монгол орны түүх, соёл, урлагийн талаар мэдээлэл үзэж байхуйд “Энэ насандаа заавал нүдээр үзэх ёстой юм байна” гэж өөрийн эрхгүй бодогдуулсан хосгүй үнэт бүтээл, түүхийн дурсгалуудын гэрэл зураг “Эзэмшигч: “Монголбанк”-ны Эрдэнэсийн сан” гэсэн тайлбартайгаар дурайн гарч ирдэг билээ.
Гэвч “Эрдэнэсийн сан” гэсэн нэрнээс нь сүрддэг үү, олж үзэх санаачилга гаргадаг нь цөөхөн. Тэгвэл эх орны эрдэнэсийг хадгалсан тэр сан иргэдэд чөлөөтэй үйлчилдгийг та мэдэх үү.
Монгол Улсын Ардын Засгийн газар 1924 оны зургадугаар сарын 2-ны өдөр Монголбанкийг /одоогийн нэрээр/ байгуулснаас хойш улсын эрдэнэсийн нөөцийг бүрдүүлж эхэлсэн байдаг. Улмаар Монгол Улсын түүх, соёлын ховор нандин үнэт зүйлсийн баялаг цуглуулгатай болсон тул 1983 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 101 дүгээр тогтоолоор "Үнэт зүйлс, эрдэнэсийн улсын фонд"-ыг тусгаарлан байгуулжээ.
Эрдэнэсийн сангийн олон нийтэд үйлчлэх танхим нь “Эрдэнсийн сан”-гийн үзэсгэлэнгийн танхим”, “Мөнгөн тэмдэгтийн үзэсгэлэнгийн танхим” гэсэн хоёр хэсэгтэй.
"Эрдэнэсийн сан"-гийн үзмэрийн танхимд Шашин төрийг хослон баригч Богд хааны алт, мөнгө, хаш тамганууд, манж, төвд, хятадаас Богд хаанд ирүүлсэн алтан өргөмжлөлүүд, хүннүгийн үеийн түүхэн олдворууд зэрэг түүхийн хосгүй үнэт, үнэт зүйлс болон түүхэн хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан үнэт, уран дархчуудын урласан ховор нандин эдлэл хэрэглэлүүдийг дэлгэн харуулсан.
Харин Монголбанкны үйл ажиллагааг ил тод нээлттэй болгох, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх ажлын хүрээнд олон улсын төв банкнуудын жишгээр байгуулсан “Мөнгөн тэмдэгтийн үзэсгэлэнгийн танхим”-д Монголбанкны “Эрдэнэсийн сан”-д хадгалагдаж буй эртний хаадын зоос, XVII-XX зууны үед Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байсан эд зүйлс /цай, замын чек, облигац/, цаасан болон зоосон мөнгөн тэмдэгт, дурсгалын зоос зэрэг ховор үзмэр бий. Энэ танхимд ирснээр та Монгол улсын төлбөрийн хэрэгслийн хөгжлийн түүхийг танин мэдэх бөгөөд зорилго нь ч ийм юм.
Монгол улсын үнэт өв, мөнгөн тэмдэгтийн түүхэн замналыг дэлгэсэн эрдэнэсийн сан болон төлбөрийн хэрэгслийн түүхийг харуулсан Мөнгөн тэмдэгтийн танхимыг иргэд болон байгууллагууд дараах хүсэлтийг бөглөн цаг товлон, төлбөрийг урьдчилан тушааж, Даваа-Баасан гарагт 09:00 - 15:00 цагийн хооронд үзэх боломжтой.
Монголбанкны Эрдэнэсийн сангийн үзмэрийг төлбөртэй болгох тухай Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны 08 сарын 24-ний өдрийн А-222 тушаалын дагуу том хүн 5000 төгрөг, Мөнгөн тэмдэгтийн танхим төлбөргүй.
Жич: Гүйлгээ хийсэн дансны хуулгаа үзмэр үзэхдээ хэвлэн авчирна уу.
Эрдэнэсийн сангийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг 329677 утсаар авна уу.
- Хүлээн авагч банк нь:
Монголбанк
- Хүлээн авагч нь:
"Үзмэрийн хураамж"
- Дансны дугаар:
4101000100
- Гүйлгээний утга: "Үзмэрийн төлбөр" болон үзэх хүний тоо
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.40.19
15 цаг хүртэл дохиолол сул байдаг юм байна, нөгөө бага дэвсгэртийн юмуу зоосон валют бага үнээр авдаг тухай сурвалжилж өгнө үү
Хариулах