ТАНИЛЦ: “Токиогийн их дуулга”-д өрсөлдөх монгол жүдочид

Zuv.mn
2024/11/28

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг Их дуулга ангиллын энэ оны сүүлийн тэмцээн Японы Токио хотноо ирэх сарын 7, 8-ны өдөр болно.

Нэр хүнд, цар хүрээгээрээ “Бага ДАШТ” гэгддэг уг тэмцээнд 47 орны 245 (эрэгтэй 140, эмэгтэй 105) тамирчин оролцохоор мэдүүлэг өгсний дотор Монголын 20 тамирчин байна.

Манай улсаас тус тэмцээнд Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч М.Бундмаа нарын удирдлага дор нийт 20 (эрэгтэй 9, эмэгтэй 11) тамирчин барилдахаар төлөвлөжээ.

Манай тамирчдаас Токиогийн их дуулгад анх алтан медаль хүртсэн тамирчин бол МУГТ О.Ууганбаатар юм. 

“Токиогийн их дуулга”-д өрсөлдөх жүдочид

Эрэгтэй

60 кг-ын жинд К.Ёолк, Т.Түмэнжаргал,

66 кг-д гавьяат тамирчин Ё.Басхүү, Ө.Жанцандорж,

73 кг-д Б.Эрдэнэбаяр, Ж.Гансүрэн,

81 кг-д О.Шинэбаяр,

-100 кг-д А.Эрхэмбаяр,

+100 кг-д Ө.Пэрэнлэйжамц нар оролцоно.

Эмэгтэй

48 кг-ын жинд Г.Наранцэцэг, Ж.Анударь,

52 кг-д Л.Сосорбарам, Б.Уранзаяа,

57 кг-д Т.Ариунзаяа,

63 кг-д Т.Анударь,

70 кг-д Д.Есүй,

-78 кг-д О.Хүслэн, +78 кг-д А.Адъяасүрэн, Д.Номинзул 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна