Л.Бямбажаргал: Шадар сайд С.Амарсайхан нэг юм бодно байгаа

Zuv.mn
2024/11/28

-400 хот суурин газрыг хамруулсан үндэсний газар хөдлөл мэдрэгчийн сүлжээ байгуулахад 3-5 тэрбум төгрөг л орно-

Дэлхийн газар судлалын нийгэмлэгүүд өнөө өглөө Монгол Улсад Хөвсгөлөөс урагш 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар мэдээлсэн билээ. Тэгвэл энэ талаар МСДН-ын ЕНБД асан Л.Бямбажаргал фэйсбүүк дэх хуудастаа “Дөнгөж сая Эрдэнэтээс 100 орчим км зайд 5,1 магнитудтай газар хөдлөлт 10 км гүнд боллоо гээд АНУ-ын сайтад мэдээлж байна. Гэтэл манай улсад голомт тодорхойлох боловч тухайлбал Эрдэнэтэд тэд гэж мэдээлэл авах нэгдсэн сүлжээ байхгүй. Өнөөгийн технологи болон ханшаар бүх томоохон сум, суурин газрыг /400 орчим/ хамруулсан үндэсний газар хөдлөл мэдрэгчийн сүлжээ байгуулахад 3-5 тэрбум төгрөг л болно. Хөгжилтэй орнуудад бол хувь хүн ч байшиндаа тавиулдаг. Учир нь эргээд эрсдлийн үнэлгээ хийх, цаашлаад даатгал энэ тэр гээд л баримт болдог. Номин сайдын Хүүхдэд кино үзүүлэх 18 тэрбумын гурав хуваасны нэг.

Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан нэг юм бодно байгаа.

Би зүгээр Одон Орон Геофизикийн Хүрээлэнд ажиллаж байсан одоо ч тэдэнтэй ойр байдаг хүний хувьд л сануулж байна” хэмээн бичжээ.

Түүний хэлсэн үнэ бодитой эсэхийг мэдэхгүй ч хэрвээ манай улсад ийм сүлжээ байхгүй байгаад, бий болгоход тэр хэмжээний мөнгө шаардагдаж байгаа бол хийх нь зүйтэй билээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна