Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороонд байрлах "Миний сүлжээ дэлгүүр"-ийн агуулах өчигдөр шатсаны улмаас ажил үүргээ гүйцэтгэж явсан алба хаагч амиа алдсан билээ. Бид уг асуудлаар өөрөөс тодруулга, мэдээлэл авах гэсэн боловч, гадаад ажлын томилолттой байгаа гэх мэдээллийг өгсөн. Тэгвэл Шадар сайд С.Амарсайхан өөрийн цахим хуудсаараа дамжуулан эмгэнэл илэрхийлжээ.
Тэрбээр "2024.04.08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороонд байрлах "Миний сүлжээ дэлгүүр"-ийн агуулахын цахилгаан утаснаас гарсан галын улмаас Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ахлах ахлагч Д.Жанчив албан үргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдсан явдалд Монголын төр, онцгой байдлын албаны нийт бие бүрэлдэхүүн, Монголын ард түмэн бүгд харуусан, гашуудаж байна.
Амь насаа алдсан албан хаагчийнхаа ар гэр, үр хүүхдүүдэд гүн эмгэнэл илэрхийлье.
Хаврын салхи ид эхэлж буй энэ үед хувийн болон төрийн бүх албан байгууллага, айл өрхүүд галын аюулгүй байдлаа эргэн нягталж, галын аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх үзлэг хяналтыг цаг алдалгүй эхлүүлж, галын аюулгүй байдлын стандартыг дагаж мөрдөх хэрэгтэй байна.
Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, алтан амиа алдсан авран хамгаалагчийнхаа ар гэр, үр хүүхдүүдийг Монголын төр, ОБЕГ хамгаалан түших болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна