УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, жил бүрийн Хаврын чуулганаар хэлэлцэгддэг "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний 23 дахь илтгэл"-ийн тайлан мэдээллийг сонсжээ. Мөн Засгийн газраас өргөн барьсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэж, санал, шүүмжлэл өрнүүлсэн байна.
Хурдлын дараа бүлгээс мэдээлэл хийсэн бөгөөд энэ үеэр бүлгийн дарга О.Цогтгэрэл "Монголд сүүлийн жилүүдэд хүний эрхийн зөрчил, хүүхэд эмэгтэйчүүдийн нөхцөл байдал доройтож байгааг харж байгаа байх. Хүний эрхийн үндэсний комисс хуулиар ногдсон үүргээ хэрхэн биелүүлж байгаа эсэхэд эргэлзэж байна. Монголд тулгамдаж байгаа хүний эрхийн зөрчилтэй хэсгүүдээр тайлан бэлтгэхгүй байна.
Үндэсний баялгийн сангийн хуулийн төсөлд манайнаймын бүлэг зарчмын зөрүүтэй саналтай байгаа. Төсөлд иргэнд бус эрх мэдэлтэнд давуу байдал олгосон байдлаар боловсруулагдсан байн. Хуримтлалын сан нэртэй шинэ сан байгуулж, Нийгмийн хамгааллын сайд удирдана гэж байгаа. Энэ бол халамжийн сан юм. Сонгуулийг худалдаж авах хууль эрх зүйн боломж гаргах гэж байна. Баялгийн сан улс төрөөс хэрхэн хол байх ёстой ч 100 хувь улстөрчдөөс хараат байна" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.11
unen , OT, 5T, Erdenet geed buh turiin holbootoi uildver uurhainuudad zuvhun erh medeltguud n tom huvitsaa avdag n neelttei bolson shuudee , odoo tegeed bas SAN geechiig baiguulj ali songuulid garsan namtaigaa horshij ideh beltgelee hiij bnaa l gej oilgogdood bn shuu ! er n ali ch SAN.s jiriin irged ym hurteed bdgui , buur ymar ch SAN bdgiig medehgui irgen olon bii shuu ! nuguu hurungutunuudiig bayjuulah form gedeg shig ingej ulsaa suiruulj bolohguiee !
Хариулах