ХҮН нам өчигдөр 14.00 цагаас эхлэн хуралдаж, 21.00 цагт 126 нэр дэвшигчээ зарласан билээ. Хүн намын тойрогт дэвших 78, жагсаалтад бичигдэх 48 нэр дэвшигчдийг тооны хэлээр танилцуулж байна.
Нийт 126 нэр дэвшигч буюу бүх тойрог, жагсаалтад нэр дэвшигч тодруулсан тус намын нэр дэвшигчдийг тооны хэлээр илэрхийлж байна.
100- Жагсаалт, тойрогт 126 хүн нэр дэвшүүлсэн.
46-Нийт нэр дэвшигчдийн дотор эмэгтэйчүүдийн эзлэх хувь
54-Нийт нэр дэвшигчдийн дотор эрэгтэйчүүдийн эзлэх хувь
70-Нэр дэвшигчдийн дотор доктор, мастер зэрэг цолтны эзлэх хувь
22-Нэр дэвшигчдийн дотор багш, судлаачдын эзлэх хувь
22-Нэр дэвшигчдийн дотор инженерүүдийн эзлэх хувь
18-Нэр дэвшигчдийн дотор эдийн засаг, банк, санхүүгийн мэргэжилтний эзлэх хувь
15-Нэр дэвшигчдийн дотор хуулийн мэргэжилтний эзлэх хувь
10-Нэр дэвшигчдийн дотор эмч, эрүүл мэндийн салбарын мэргэжилтний эзлэх хувь
3-Гадаад амьдардаг иргэдийн төлөөлөгч гурав байна.
2-Нэр дэвшигчдийн дотор хөгжлийн бэрхшээлтэй иргэн хоёр байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна