Сонгуульд 2,238,360 сонгогч саналаа өгнө

Zuv.mn
2024/05/29

Ирэх сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 2,238,360 хүн бичигдэж, саналаа өгөх талаар СЕХ мэдээллээ.

Сонгогчдыг насны бүлгээр авч үзвэл 25-45 насны сонгогчид хамгийн олон буюу нийт сонгогчдын 50 орчим хувийг эзэлж байгаа аж. 18-25 насны залуус нийт сонгогчдын 15.8 хувийг бүрдүүлжээ. Тодруулбал, нийт сонгогчдын 65 хувь нь 18-45 насны сонгогчид байна.

УИХ-ын 2024 оны сонгууль холимог тогтолцоогоор явагдах бөгөөд иргэд тойрог, жагсаалтаас сонголтоо хийнэ. Ингэхдээ тойргоос тухайн тойрогт оногдсон мандаттай тэнцүү тооны нэр дэвшигчийг сонгох бол жагсаалтад бичигдсэн улс төрийн намуудаас зөвхөн нэгийг сонгох юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна