-Ч.Хүрэлбаатар, АН хоёрын нэг нь хөлсөлсөн залуустайгаа заавал буруудах ёстой-
Монголчууд бид сонгуулийн үеэр нэгнийгээ гүтгэж, харлуулдаг, санал хураалтын дараа юу ч болоогүй мэт ажин түжин байдлаар сонгуульдсаар 30 гаруй жил болчихжээ.
2000-аад оны үед говийн нэгэн аймагт нэр дэвшсэн өрсөлдөгчдийн нэг нь нөгөөгөө санал хураалт ид явж байх үеэр “Нөгөө хэн чинь нэрээ татчихсан гэнэ...” гэсэн цуу яриа тарааж ялсан тохиолдол ч бий. Цуу яриа тарж байх 2-3 цагийн хугацаанд нэрээ татсан гэгдсэн нэр дэвшигчийн төлөө нэг ч хүн саналаа өгөөгүй байдаг. Сонгуулийн дараа гомдол санал гарсан ч сонгуулийн дүн буцаагүй юм даг.
Тэгэхээр, Монгол улс, монголчууд хөгжиж, ёс зүй, оюуны хувьд түвшин ахиж байгаа л бол энэ мэт сонгуулийн үеэр гардаг эмх замбараагүй байдлыг цэгцлэх ёстой. Цэгцлэх эхний алхам нь Увс аймгийн Ардчилсан намаас гаргасан “Ч.Хүрэлбаатар мөнгө тараасан” гэх асуудал.
Энэ асуудлыг УВс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд энэ сарын 20-ны өдөр анх хөндөж, аймгийн АН-ын дарга н.Цэндсүрэн 23-нд, АН-ын дэд дарга И.Мөнхжаргал 28-нд тус, тус хөндсөн.
Ингэхдээ өнгөрсөн сарын 12-14-нд Нарны спорт зааланд болсон Төгсөгчдийн тэмцээний үеэр Ч.Хүрэлбаатарын төлөөний хүмүүс болох Бат-Орших, Баянмөнх, Барсүрэн нараас 100,000 төгрөг авсан гэх залуусыг ардаа зогссон юм.
Хариуд нь Ч.Хүрэлбаатар уржигдар “Увс аймгийн ИТХ-ын даргын хийсэн хэвлэлийн бага хурал төлбөртэй байсан” гэсэн агуулгатай яриаг уг хэвлэлийн хурлын ард хар шил, малгайтай зогссон гэх хүүхдээс авч, “Ч.Хүрэлбаатар оюутны тэмцээн зохион байгуулсан, 1000 оюутанд мөнгө тараасан гэдэг бол гүтгэлэг болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэсэн тайлбартайгаар олон нийтийн сүлжээн дэхь хаягтаа байршуулжээ.
Тэрбээр “Гүтгэлэгт тайлбар өгье. Ч.Хүрэлбаатар оюутны тэмцээн зохион байгуулсан, 1000 оюутанд мөнгө тараасан гэдэг бол гүтгэлэг болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Хэвлэлийн хурал хийж энэхүү гүтгэлгийг анх тарааж, сэвж эхэлсэн хүмүүс бол нөгөө л Ч.Хүрэлбаатар бол хятадын эрлийз, газрыг хятадуудад 100 жилээр өгөх хууль санаачиллаа гэх мэт гүтгэлгийг хэвлэлийн хурал хийх замаар тарааж, сошиал орчинд тогтмол бичдэг “хурцын тасаг”-ийн нөгөө хэд. 500 сая төгрөгийн төсөвтэй гүтгэлгийг нэр бүхий хүмүүс зохион байгуулж эхэллээ гэдэг мэдээллийг сайн санаатай сэтгүүлчид надад өгсөн юм. Захиалагч нь их мөнгөтэй, энэ 500 сая төгрөг бол нүүрсний бохир мөнгө.
Хар нүдний шил, маск зүүж арын фон болон зогссон нэгэн ахлах ангийн сурагч юунд оролцсоноо мэдээд үнэн бодит мэдээллийг өгснийг та бүхэнд хүргэж байна. Ахлах ангийн сурагчийн ярьсныг сийрүүлэн хүргэе:
- За тэгээд хотод юу болсон гэнэ ээ ахын дүү
- Хот руу тэмцээнд орохоор явсан. Аймгийн ИТХ-аас гуйгаад нэг хүний 210 мянган төгрөгөөр замын зардлаа шийдүүлсэн юм. Тэгээд хотод очоод тэмцээн дууссаны дараа надад МӨНГӨНИЙ АЖИЛ байна аа гэхгүй юу. Чи аравхан минут зогсоод 200 мянган төгрөг аваарай, шаардлага нь болохоороо хар нүдний шил масктай ирээрэй гэсэн. За тэгээд би яг яах юм бол гэдгийг нь мэдэхгүй яваад очсон чинь хүүхдүүд бөөнөөрөө цугларч байсан юм. Тэгээд тараад зогсож бай гээд дараа нь биднийг дуудаад за одоо ийшээ ороод тэр хүний араар очоод зогсоно шүү гэсэн. Би хэвлэлийн бага хурал гэдгийг нь мэдээгүй, ТВ9-ийн байранд юм байна лээ. За тэгээд ороод Батболд гэдэг хүний ард зогссон, дууссаных нь дараа яг тэр хүний мэддэг дүү нь гэх нэг хүүхэд, хар нүдний шил масктай, тэр хүүхэд нь мөнгөнүүдийг нь бэлнээр тарааж өгсөн. Тэгээд л ер нь тарсан.
- Мөнгөө аваад тараад явсан уу?
- Тийм.
- За за ойлголоо.
Намайг гүтгэх нь угаасаа л мөнгөний ажил байсан. Нүүрсний хулгайчид сүүлийн 1 жил орчим хугацаанд намайг элдвээр гүтгэж доромжилж байна. Хууль дуудах цагт дуудагдсан хэд шигээ шальчигнаж, уйлан дуугарахгүй байхыг захиж хэлье” гэсэн юм.
Тэгэхээр, одоо энэ асуудлыг нэгмөр цэгцлэх цаг болсон. Ард түмний оюунд стресс ачаалал нэмж, эрх мэдлийн төлөө тэмцэлдээ иргэдийг хохироож байгаа энэ үйлдлийн хариуцлага хоёр талын аль нэгэнд тогтоогдох л ёстой.
Тиймээс хэвлэлийн бага хурал хийж байхаар, хуулийн байгууллагад нотлох баримтуудаа гаргаж өгөөд, ил тод хурдан шуурхай үнэн мөнөө олмоор байна.
Хоёрдугаарт, энэ хэргээс болж залуусын нэр хүндийг шороотой хутгаж байна. “Ч.Хүрэлбаатар мөнгө тараасан” гэж ярьсан залуусын үнэн байлаа гэхэд тэд ил гарч ирэх хэрэгтэй. Үнэхээр 1000 залууд өгсөн бол нэг нь гарч ирэхэд бусад нь гарч ирнэ. АН ч гэж АН, аюулгүй байдал гэж сүржигнэхийн оронд шударга ёс ярьж зоригжуулах ёстой. Энэ нь өөрсдийг нь муухай харагдуулж, нөгөө талаараа бүхэл бүтэн 1000 залуу авчихаад байхад зориглоод ил гарах залуу нэг ч алга гэж үү гэсэн харамсал төрүүлж байна.
Ч.Хүрэлбаатарыг цагаатгаж, "АН мөнгө өгч хэвлэлийн хуралд оруулсан" гэж байгаа залуу ч гэсэн худалдагдсан, хэнд ч худалдагдаад явахад бэлэн л залуу байна гэсэн сэтгэгдлийг л олон нийтэд төрүүлсэн. Цаана нь залуусын нэр хүндийг шавхайтай хутгаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
176.66.87.78
Нүүрээ нуух нотойн шинж..
Хариулах