Усанд живж байсан хоёр хүүхдийг авраад өөрөө амиа алджээ

Х.Есү
2024/06/18

Сэлэнгэ аймаг, Шаамар сум Дулаанхаан багийн “Битүүгийн тохой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 60 км/-т “Ерөө” голын усанд бага насны 2 хүүхэд живж байхад нь аварсан иргэн Б өөрөө осолдсон тухай дуудлагыг 06.16-ны өдрийн 11:24 цагт хүлээн авсан байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид иргэн Б /19 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 06.17-ны өдрийн 05:30 цагаас эхлэн анх осолдсон газраас зүүн хойд зүгт 14 км-т “Хуучин модон гүүр” гэдэг газар хүртэл 4 удаа, нийт 56 км завьтай урсаж, голын булан тохой, бут бургас, хаялга зэргээр самналт хийж, анх осолдсон газраас болон эргээсээ 3.5 метр зайд, 3 метрийн гүнд шумбалт хийж цогцсыг 15:10 цагт олж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.42
    2024/06/18

    Батүүлээс баатар цолыг нь хурааж аваад энэ хүүд өг эр зориг монгол хүний уужим энэрэнгүй сэтгэл гэж энэ.Бидэндээ эргэж төрөөрэй хүү минь чиний эр зориг хоёрын хоёр амийг хамгаалж өөрөө тэнгэрт дэвшлээ өрөвдмөөр юмаа гүнээ хүндэтгэн мэхийе

    Хариулах
  • 59.153.113.218
    2024/06/18

    харамсалтай.

    Хариулах
  • 202.21.117.194
    2024/06/18

    эвий дээ ум сайн амгалан болтугай

    Хариулах