Хүн намаас БГД-т нэр дэвшигч Ж.Золжаргал хууль зөрчиж, нэр татагдах нөхцөл үүсчээ

Zuv.mn
2024/06/27

2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуульд Баянгол дүүрэгт Хүн намаас нэр дэвшигч Жаргалсайханы Золжаргалнь Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн тухай Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол иржээ.

Тодруулбал Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн 39.2-т Сонгуулийн сурталчилгааг дараахарга, хэлбэрээр явуулна” гээд 39.2.1-39.2.8-т Сонгуулийн сурталчилгаа явуулах арга, хэлбэрийг нарийвчилан зохицуулсан байна. Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д “Сонгуулийн сурталчилгааны явцад дараах үйлдэл гаргах, үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гээд 48.5.1-т “энэ хуульд зааснаас өөр арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийх” гэж заажээ.

Үүнээс үзвэл МУИХСтХ-ийн 39.2.1-39.2.8-д зааснаас өөр арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглосон байна. Гэтэл Улсын Их Хурлын ээлжит сонгуульд Баянгол дүүрэгт Хүн намаас нэр дэвшигч Жаргалсайханы Золжаргал нь 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “79960215” тоот утасны дугаараас “Sain uu, BGD-t HUN namaasJargalsaikhanii ZOLJGRGAL engineeriin bag ner devshij baina. Ta unet sanalaa ugnu gedegt itgej baina. Uurchilnu. Tsag nibolson.” гэх агуулга бүхий “MESSAGE”-ыг сонгогчдын хувийн утсанд илгээсэн байна.
Энэ нь МУИХСтХ-ийн  39.2.1-39.2.8-д заасан Сонгуулийн сурталчилгаа явуулах арга, хэлбэрт хамаарахгүй юм. Өөрөөр хэлбэл  тус хуулийн 48.5.1-т “энэ хуульд зааснаас өөр арга хэлбэрээрсонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно” гэж заасныг ноцтой зөрчсөн байна. Иймд холбогдох хууль дүрмийн дагуу хуулийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байна. Энэ нь цаашлаад СЕХ-ноос нэр дэвшигчээс нэр татах нөхцөл үүсэх ажээ.



Сэтгэгдэл (22)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.185.21
    2024/07/02

    Ойлгомжтой. Өрсөлдөгчдийн хийж байгаа ажил шүү дээ. Энэ аргыг өөр хүмүүс дээр ч хэрэглэж байсан.

    Хариулах
  • 66.181.180.132
    14 цагийн өмнө

    Надад бас ирсээн арай их улайраад байсиймаа

    Хариулах
  • 66.181.180.132
    14 цагийн өмнө

    Одоо ингээд хууль зөрчөөд эрлэхээр яах уу цаашид, бусад шудрагаар өрсөлдсөн хүмүүсийг боломжийг хулгайлсан байна шдээ ийм байж болохгүй ээ

    Хариулах
  • 139.5.218.105
    15 цагийн өмнө

    Хууль зөрчсөн буцаан татах ёстой биз дээ,

    Хариулах
  • 139.5.218.105
    15 цагийн өмнө

    Тийм манайханд бүгдэд ирсэн.

    Хариулах
  • 59.153.115.64
    17 цагийн өмнө

    Худал үнэн нь шалгагдаад илрэх биз мсж ирээд л сонгоно гэж байхгүй байлгүй дээ

    Хариулах
  • 139.5.217.10
    20 цагийн өмнө

    Золжаргалын мессеж ирсэн

    Хариулах
  • 202.55.188.35
    21 цагийн өмнө

    Ардын намаас залгаад багаар нь сонгоорой гэл байсан ш дээ.

    Хариулах
  • 202.55.188.35
    21 цагийн өмнө

    Ирээгүй ш дээ.Больж үз.

    Хариулах
  • 66.181.180.82
    22 цагийн өмнө

    Irsn shu arga hemjee awah heregte

    Хариулах
  • 103.212.162.75
    23 цагийн өмнө

    ирсээн ирсэн ингэх гээд л байэ

    Хариулах
  • 202.126.89.212
    23 цагийн өмнө

    Ирсэн ирсэн

    Хариулах
  • 202.126.90.230
    23 цагийн өмнө

    Irsen shdee

    Хариулах
  • 59.153.113.208
    23 цагийн өмнө

    надад ч бас ирсэн ш дээ

    Хариулах
  • 202.126.91.242
    Өчигдөр

    Надад ирсэн

    Хариулах
  • 202.126.91.242
    Өчигдөр

    Манай хороонд нэлээдгүй ирсэн.

    Хариулах
  • 202.126.91.242
    Өчигдөр

    Сонгуулийн ерөнхий хороо арга хэмжээ аваачээ.Манай БГД ийн бараг бүх иргэдэд ирсэн шүү.

    Хариулах
  • 66.181.189.43
    Өчигдөр

    Золжаргал хууль мэдэхгүйгээ биш санаатайгаар бусад 49 нэр дэвшигчийнхээ боломжийг хулгайлсан бөйна

    Хариулах
  • 139.5.219.46
    2024/06/27

    Ман ын даваасүрэнгээс чат бас их ирж л байсан даа

    Хариулах
  • 202.55.188.113
    2024/06/27

    тмшдээ өчигдөр манайханд бас ирсэншдээ

    Хариулах
  • 202.126.89.130
    2024/06/27

    Арайл дэндүү улайраад байсан юмаа. Хэтэрхий бүдүүлгээр хууль зөрчсөн юмаа одоо яая гэхэвдээ өөрөө оочсон хүүхэд уйлдаггүй юм

    Хариулах
    • 122.201.31.82
      2024/06/28

      засс зайлаа