ХХЕГ: Хилээр Тува улсын иргэд орж ирсэн гэдэг мэдээлэл худал

Х.Есү
2024/06/27

Хилийн цэргийн ерөнхий газраас Монгол улсад ОХУ-аас Тува иргэд орж ирсэн гэх мэдээлэлд тайлбар хийлээ. 

ХХЕГ: "Хилээр Тува улсын иргэд орж ирсэн гэдэг нь худал мэдээлэл. Сонгуулийн компанит ажил дууссан. "Үндэсний эвсэл" намын тэргүүн Н.Номтойбаяр шалган нэвтрүүлэх албаны талаар мэдээлэл хийлээ. Тухайлбал Увс аймгийн хилийн  боомтоор олон тооны гэмт этгээдүүд Монгол улсын хилээр нэвтэрсэн мэтээр мэдэгдэл хийлээ. 

Шалган нэвтрүүлэх албыг хөрш зэргэлдээх орнуудтайгаа нягт харилцан ажиллагаатайгаар хийдэг бөгөөд  гэмт хэрэг үйлдсэн, олон улсад эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсийн мэдээ мэдээллийг цаг тухайд нь солилцож аль болохоор нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авч ажилладаг. 

Мөн дотоодын хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. Хилийн аюулгүй байдал гэдэг бол маш эмзэг  сэдэв. Иймээс шалган нэвтрүүлэх алба, хил хамгаалалт хэвийн  явагдаж байгааг мэдэгдэх гэсэн юм. Хэрэв ямар эгэн сэжигтэй мэдээлэл ирсэн бол хууль хяналтын байгууллагууд Монгол улсын иргэн мэдээлэх үүрэгтэй. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр айдас төрүүлсэн мэдээлэл цацаж байгаад нь Монгол улсын нийт хилчдийн өмнөөс харамсалтай байна. 

Энэ байдлыг нэн даруй шалгаж өгөөч гэдэг зүйлийг Тагнуул болон цагдаагийн ерөнхий газарт хандаж байна"


Гэрэл зургийг: MPA



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна