Ойрын өдрүүдэд зүүн болон төвийн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орсноос Хэнтий аймгийн голууд үерлэсэн байна. Үүний улмаас Хэнтий аймгийн Дадал сумын зарим иргэд санал өгөх боломжгүй байдал үүссэн талаар тус сумын сонгуулийн хорооны дарга Гантулга мэдээллээ.
Тэрбээр, Хэнтий аймгийн нутгаар 6-р сарын 23-нд их хэмжээний усархаг бороо орсон. Борооны улмаас голууд үерлэсэнтэй холбоотойгоор Дадал сумын зарим сонгогчид усан боогдож, нийт 234 иргэн санал өгөх боломжгүй байдал үүссэн.
Бид энэ нөхцөл байдлыг СЕХ-нд мэдэгдэж, ОБЕГ-ын Үндэсний аврах бригад болон аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 0287-р ангиас өнөө өглөөний байдлаар нийт долоон завь, 37 алба хаагч иргэдийг гол гаргаж ажиллаж байна.
Өнөө өгөлөөний мэдээгээр усны түвшин буурсан. Дадал сумын Балж голын бирваазыг ажиллагаанд оруулсан. Хэрлэн гол дээр завиар иргэдийг зөөж гаргаж байна. Үерийн улмаас сонгогчид санал өгөх боломжгүй нөхцөл байдал үүсээгүй гэдгийг тодруулж хэлмээр байна гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна