Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 48-р сургуулийн санал авах байранд гэр бүлий хамт саналаа өгч иргэний үүргээ биелүүэн оролцлоо. Энэ үеэр Нийслэлийн засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мөн сонгуульд оролцож, иргэдэд үндсэн хуулинд заасан сонгох эрхээ эдлэн идэвхтэй оролцохыг уриаллаа.
Тэрбээр "Өнөөдөр Монгол улсын их хурлын ес дэх удаагийн ээлжит сонгууль явагдаж байна. Энэ удаа нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 513 хэсгийн хороон дээр 1,093,000 сонгогч санал өгөхөөр байгаа. Энэ удаагийн сонгууль нь МУ-ын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд 78 их хурлын гишүүнийг олныг төлөөлөх буюу мажоритор аргаар, 48 нэр дэвшигчийг намын жагсаалтаар сонгох сонгууль явагдаж байгаагаараа онцлогтой. Цаг тутамд СЕХ, нийслэлийн сонгуулийн байгууллага сонгуулийн ирцийг олон нийтэд танилцуулж байгаа. Одоогийн байдлаар нийслэлийн бүх хэсгийн хороод дээр саналаа өгөхөөр ирж байгаа иргэдийн оочир дараалал их байгаа. Иргэдийг ирж Монгол улсын үндсэн хуулинд заасан сонгох эрхээ хамтаараа эдэлж, шинээр эмхлэн байгуулах парламентын нэр дэвшигчидээ сонгож төрийн эрх барих дээд байгууллагаа бүрдүүлэх үйл хэрэгт бүгдээрээ идэвхитэй оролцоорой" хэмээн уриаллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна