Ардчилсан намын дарга Л.Гантөмөр СБД-ийн 7-р хорооны гуравдугаар хэсгийн хороонд саналаа өгөх үеэрээ иргэд, залуучуудыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа.
"УИХ-ын сонгуульдаа залуучууд, ард түмэн ирц өндөртэйгөөр оролцож байгааг харах их сайхан байна. Өглөө босоод телевизээр зурхай харж байхад эв эеийг сахиж, гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр гэж зурхай дээр бууж байна лээ.
Өнөөдрийн саналын дүн бол бидний дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг ажил хэрэг болгоход асар чухал дүн гарна гэдэгт итгэж байна. Бүгдээрээ сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж ард түмэндээ уриалж байна. Сонгуулийн дараа төр засгаа эмхлэн байгуулж, улсынхаа баяр наадмыг зохион байгуулна. Мөнх хөх тэнгэр миний монголыг ивээх болтугай.
Санал гээгдэхгүй тогтолцоо гэдгийг манай залуучууд маш сайн ойлгох хэрэгтэй. Таны өгсөн санал болгон тусгалаа олж, үр дүнгээ гаргана. Урьд нь залуучууд саналаа өгдөг. Өгсөн санал нь бодитой гарч ирэхгүй байгаад сэтгэл дундуур байдаг. Энэ удаа холимог системээр явж байгаа. Тийм учраас өгч байгаа санал болгон гээгдэхгүй учраас асар их ач холбогдолтой. Тийм учраас хүн болгон ирж өгсөн санал нь парламентад шууд тусгалаа олдог тогтолцоо учраас итгэлтэйгээр ирж саналаа өгөөрэй." гэлээ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.190.132
Залуучууд сонгуульд олноор оролцож байгаа нь сайн хэрэг. Тэд чинь МАН-ыг дэмжиж оролцож байгаа юм шүү.
Хариулах