Гадаадад оршин суугаа иргэдийн 74.54 хувь нь саналаа өгчээ

Х.Есү
2024/06/28

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэд 2024 оны зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдөр саналаа өгсөн билээ. Нийт 34 улсын 47 дипломат төлөөлөгчийн газарт сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн 13095 сонгогчийн 9760 (74.53 хувь) нь саналаа өгсөн юм.

Тэгвэл дипломат шуудангаар ирсэн гадаадад саналаа өгсөн иргэдийн саналын хуудсыг СЕХ-нд хүлээлгэж өглөө. Энэ үеэр саналын хуудасны нийт тоог нягтлан шалгаж, 22.00 цагаас санал тоолох юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна