Нэр дэвшигчийн нэр хүндэд халдаж, худал мэдээлэл тараасан тул хуулийн байгууллагад хандаж байна

Zuv.mn
2024/06/28

Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж нь УИХ-ын  сонгуулийн санал хураалт явагдаж байгаа энэ цагт Улсын их хурлын сонгуулийн 2-р тойрогт “МАН-аас нэр дэвшигч Б.Чойжилсүрэнгийн Сонгуулийн штабаас Завхан аймагт мөнгө тараалаа” гэх мэдээлэл нь огт ор үндэслэлгүй худал мэдээллийг сонгуулийн санал хураалтын өдөр тарааж байгаа нь нэр дэвшигчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан худал мэдээллийг зохион байгуулалтайгаар тарааж байна.

Нэр дэвшигч Б.Чойжилсүрэнгийн сонгуулийн штабаас мөнгө тараасан түүнийг Завхан аймаг дах Цагдаагийн газраас иргэн намайг дуудаж уулзсан, тайлбар мэдүүлэг авсан, шалгасан зүйл огт байхгүй бөгөөд Эрүүгийн хуулийн 14.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Сонгуульд оролцогч улс төрийн нам, намуудын эвсэл, нэр дэвшигчийн нэр хүндэд халдаж, илт худал мэдээлэл тараасан бол…” гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж байна.

Мөн энэ нь Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан илтэд иргэн миний нэр хүндэд халдсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл болно.

Гэтэл АН сонгуулийн штабаас огт үндэслэлгүй мэдээллийг үнэн бодит зүйл мэтээр тайлбарлаж байна. Үнэхээр мэдэгдэлд дурдсан 20 сая төгрөгөөр торгуулсан, мөнгө тараасан үйлдэл гаргасан зүйл байвал тэр талаарх баримтыг олон нийтэд ил тавих хэрэгтэй.

Гэвч одоог болтол нэг ч баримт гаргаж тавихгүйгээр бусдын нэр хүндэд санаатайгаар хохирол учруулж байгаа учир бид энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэх болно.

МАН-аас УИХ-ын сонгуулийн 2-р тойрогт нэр дэвшигч Б.Чойжилсүрэнгийн сонгуулийн штабаас мөнгө эд зүйл тараасан зүйл огт байхгүй бөгөөд ийм төрлийн зохион байгуулалттай, илт гүтгэсэн мэдээлэл нь “Увсад тавтай морил” гэх мэт фейсбүүк хаягуудаар зориудаар тарааж буйг бид албан ёсоор шалгуулах болно гэдгээ мэдэгдэж байна.

УИХ-ын сонгуулийн 2-р тойрогт нэр дэвшигч Б.Чойжилсүрэнгийн сонгуулийн штаб




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.