УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн санал хураалт дууссантай холбогдуулан Ардчилсан намын дарга Л.Гантөмөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Ардчилсан намыг дэмжиж саналаа өгсөн сонгогч нартаа гүн талархал илэрхийлж байна. АН эв нэгдлээ хангаж, сонгуульд орохыг хичээсэн. Харамсалтай нь АН-ын зарим гишүүд намынхаа эсрэг ажиллаж, эрх баригчдад худалдагдах зэрэг үйл явдлууд өрнөлөө.
Гэсэн ч биднийг сонгосон 440.000 сонгогчийнхоо хүсч, мөрөөдөж буй авлигагүй нийгмийг байгуулахын төлөө бид ажиллана. Монголчуудаа ажлын байртай болгохын төлөө ажиллана. Монголчууд ядуу байгааг энэ сонгууль харуулж, дүгнэж өгсөн гэж хэлмээр байна. Өнөөдрийг хүртэл эрх баригчдын явуулсан бодлого асар их алдаатай байсан шүү гэдэгт ард түмэн дүнгээ тавьсан. Ард түмний сонголтонд бид хүндэтгэлтэй хандана. Эрх баригчид алдаатай бодлогоо засах хэрэгтэй.
Бид өрнөөс гарах, авлигаас ангижрах бодлогыг хэрэгжүүлэхээ хэлмээр байна. Сонгуулийн явцад асар олон булхай, луйвар явсан. Тойрогт нэр дэвшсэн МАН-ын сайд дарга нар асар их хөрөнгө зарцуулсныг бүгдээрээ мэдэж байгаа. Ардчилсан намаас энэ удаа асар их мөнгө, эрх мэдлийн эсрэг дэвшсэн 78 нэр дэвшигчдээ чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Монгол орны гадаад дотоод бодлогод засах юм их бий. Үүний төлөө бид ажиллана.
Бид сонгуулийн явцад Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан намын дарга Б.Баянмөнх хэрцгийгээр амь насаа алдсан үйл явдалтай хүртэл бид тулсан. АН-ын даргын хувьд Б.Баянмөнх агсныгаа намынхаа дээд шагнал Чингис хааны одонгоор нэхэн шагнаж байна. Ар гэрт нь Өвөрхангай аймгийн төв дээр хоёр өрөө байрыг Ардчилсан намаас авч өгнө. Энэ хэрэг үнэн зөвөөр шийдэгдэх ёстой” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
183.177.99.226
АРДЧИЛСАН НАМ ЭНЭ СОНГУУЛЬД АРД ТҮМНЭЭ БАНКЫ ӨР ТАТВАРААС ГАРГАНА ГЭЖ ХЭЛЭЭД ГАРЧ ИРЛЭЭ ДЭЭ АН НАМ 4 ЖИЛИЙН ДОТОР МОНГОЛЫН 980 МЯНГАН ӨРХИЙН ӨРИЙГ ТЭГЛЭЖ ЧАДАХ УУ АЙН БЭЛЭН АМ ШАЛДАН ГУЯА ГЭГЧ ЮМ БОЛЧИХ МИЙ ДЭЭ ЗА ЦАГ ХУГАЦАА ХАРУУЛАХ БИЗ НИЙТ МОНГОЛЫН ӨРХ АЙЛД 2028 ОНЫ 06 САРД ГЭХЭД ӨР ТЭГЛЭХИЙГ НЬ ХАРЖ БАЙХААС ДАА
Хариулах66.181.161.143
Хөөрхий энэ нөхөр нилээн гөлөмцүү хавагнасан харагдсан хэд хоног хавтайтал уужээ би бол хөөрхийг согтуу галзуу явахыг нь хараагүй намыхан нь мэрэгжлийн өндөр түвшний архичин гэцгээдэг л юм билээ.Эр хүн архи уугаал биз яадын гэхдээ монгол хүний өрөвч сэтгэлээр намыхаа үйл хэрэгт алтан амиа өргөсөн хүндээ энэнээс илүү сэтгэл гаргана гэж болж л байна хөөрхий.Одонтуяа Энхтуяа хрёрыг харахаар дотор муухай оргиод байна энэ Одонтуяа Эрдэнэ баавайтай дөрөө харшуулан ор хөнжлийн асуудал үүсгэсэн гэж намыхан нь шивэгнэдэг юм билээ арай ч үгүй байлгүй дээ.Гантөмөр даргыг нялх амраг Цэнгүүнийгээ хөтлөөд оруулчихлаа гээд шуугисан сөрөг хүчнийхэн нь харлуулсан хэрэг биз.Монгол төрийн энэ өндөр сэнтий бөгс бөөрний алхиан дунд бол харин ч бузартана шүү манайхаан энэ байдалдаа дүгнэлт хийгээрэй бүүр хол очиж бавалцаарай үүнийг л захьяа амжилт монгол төрийн үйл хэрэг ариун шудрага байгээ
Хариулах103.161.242.190
Сонгуульд ажилласан хүмүүсийнхээ цалинг өгөөч. Согтуу байр амлаад байгаа юмуу.
Хариулах66.181.160.15
За ажил болгоорой. Хадгалж байгаад хариуцлага нэхнэ.Үнэхээр авилгаггүй, өргүй монголыг бий болговол дараагийн сонгуульд ногоон гэрлээр гарна.
Хариулах103.57.93.68
Компаны захирал л ийм юм ярина даа… ингээд ярьчвал гээд..бас нэг горидлого тээгээд бгаа юмуу даа
Хариулах