ХҮН намын төлөөлөх зөвлөл хуралдаж, хамтарсан Засагт орох эсэхээ шийднэ

Х.Батсайхан
2024/07/05

ХҮН намын Төлөөлөх зөвлөл одоо /15.30 цагт товлогдсон/ хуралдаж байна. Хурлаар ХҮН нам МАН-аас тавьсан саналын дагуу хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллах эсэх асуудлыг хэлэлцэх юм. 

Сонгуульд МАН 68 суудал авч, ялалт байгуулснаар Засгийн газраа байгуулах боломжтой болсон хэдий ч УИХ-д суудалтай намуудтай хамтарсан Засгийн газар байгуулахаар АН, ХҮН намуудад санал тавиад байгаа юм.

Өчигдөр Ардчилсан намын Улс төрийн зөвлөл Төрийн ордонд хуралдаж, хамтарсан Засгийн газарт орох шийдвэрийг гаргаад байгаа юм. ХҮН нам хатарсан Засгийн газарт орж ажилласан тохиолдолд мөрийн хөтөлбөр нь нэгтгэгдэж, тодорхой хэмжээнд хэрэгжих боломжтой болох хэдий ч сөрөг хүчний байр суурин дээр Үндэсний эвсэл, ИЗНН гэсэн хоёрхон субъект, наймхан гишүүн үлдэж хоцрох юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна