Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улиран сонгогдсоныхоо дараа УИХ-д хэлсэн үгийг товчлон хүргэж байна.
"Эрхэм монголчууд аа. Эрхэм УИХ-ын дарга, гишүүд ээ.
Нутаг дэвсгэрт суурилсан 76 гишүүнтэй парламентыг жаазлан үлдээж, 126 гишүүнтэй, парламентын шинэ үеийг эхлүүллээ.
Хамгийн олон эрдэмтэн судлаачидтай, эмч багш нарын төлөөлөлтэй, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага гээд салбар бүрийн төлөөлөл хангагдсанаараа салбар бүрийн эрх ашгийг хамгаалсан, олон ургалч үзэл уралдсан парламент болж чадна гэж найдаж байна. Тийм ч учраас энэ бол Монголын ард түмний ялалт байлаа.
Санжаасүрэнгийн Зориг агсан “Улс орны эрх ашиг нэгд, намын эрх ашиг хоёрт, хувь хүний эрх ашигт гуравт гэж эрэмбэлсэн. Ж.Батмөнх агсан, нДаш-Ёндон дарга тэргүүтэй манай ахмадуудын итгэж найдаж тайван замаар төрийн эрх мэдлийг шилжүүлэн өгсөн энэ итгэл алдагдсан нь яах аргагүй энэ эрх ашгийн эрэмбэ алдагдсан явдал байсан. Тийм ч учраас бид одоо энэ эрх ашгийн эрэмбийг тогтоон барьж, мартагдсан зорилго руугаа эргэн харж, хүрэхийн төлөө хичээн зүтгэнэ.
Ирэх жилүүдэд бид хөгжлийн тушаа болсон суурь шалтгаануудыг олж засна. Эрчим хүчний салбарыг бизнесийн хувьд ашигтай болгож, хөрөнгө оруулагчид орж ажиллах боломжийг бий болгоно.
Бүсчилсэн хөгжлийн бодлогоор орон нутаг хөгжих боломжийг нэмэгдүүлнэ.
Эдийн засгийг солонгоруулах чиглэлээр ажиллана. Нүүрс нэг өдөр зарагдахаа болиход юу орлох вэ гэдгийг бид одоогоос бодох ёстой. Тийм ч учраас ШУА-ийн Ерөнхийлөгчийг оруулж ирсэн. Олон эрдэмтэн судлаачдыг оруулсан.
...Малчдаа хэрхэн аврах вэ гэдэг бидний хувьд чухал асуудал. Зээл тэглэх бол нэг удаагийн арга хэмжээ. Гэтэл энэ бол бидний ахуй, соёлтой холбоотой асуудал. Тийм ч учраас урт хугацаандаа яаж авч үлдэх вэ гэдэг дээр бодлого боловсруулах шаардлагатай.
Уул уурхайн салбарын хөгжилд реформ хийх шаардлагатай. Баялгийн сан байгуулагдсан, энэ жилээс мөнгө хуримтлагдана. Энэ мөнгийг хэрхэн зарцуулах вэ гэдэг дээр зөв бодлого боловсруулах шаардлагатай. Хөдөө орон нутаг түрүүлж хөгжих боломжийг бүрдүүлэх ёстой.
Сонгодог парламентыг төлөвшүүлэх үүднээс хууль тогтоох, гүйцэтгэх болно. Хэрвээ та бүхэн дэмжвэл Төрийн ордныг Хөшигийн хөндий рүү нүүлгэх улс төрийн эр зоригийг гаргахад бэлэн байна. Үүнийг хийхийн тулд гагцхүү Богд уулыг тойрсон хурдны замыг барих төсвийг нэг мөр шийдэх зориг хэрэгтэй болно. Хэрвээ ингэж чадвал бид 42 20 минутын хоттой болох төсөл биеллээ олж чадна. Цаашдаа төсвийг энэ концепцтой уялдуулж, дата дээр суурилсан байдлаар зарцуулдаг болох ёстой.
Нийслэлийг Хөшгийн хөндийтэй холбох хурдны зам, гүүрэн байгууламж барих ажлыг эхлүүлбэл, төр иргэний итгэлцлийн, шинэ 30 жилийн бэлгэдэл болно.
Татварын хуваарилалтыг бүс нутагт ялгаатай байлгах замаар бүсчилсэн хөгжлийг хангана.
Шинэ Зуунмод, Шинэ Хархорум хотуудын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ. ААН, мэргэжлийн холбоод, их, дээд сургуулиудыг холбоно. Гишүүд олон болсон учраас лобби бүлгүүдийг байгуулж, нөлөөллийг нэмэгдүүлж, иргэдтэй илүү ойртож чадна.
Энэ бүх ажлуудыг гишүүд дэмжиж, хувийн эрх ашгаасаа татгалздаг байгаасай. Гарсан шийдвэр бүр иргэд, олон нийтийн дэмжлэгийг авдаг байгаасай гэж итгэж байна.
Бид тэрбумуулаа биш. Тийм ч учраас хүн бүрийн оролцоо чухал. Хүн бүр толгойгоо улайстал ажиллаж байж л энэ хөгжлийг бид хийж чадна.
Сонгуулиар гоё парламент бүрдсэн. Ийм үр дүн гараасай гэж хүсэж байсан. Энэ бүхнийг хамтдаа хийх нь та бидний ард түмний ялалт байх болно. Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ. Дараа нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чуулганы хуралдааныг хаав. хуралдаан даваа гарагт үргэлжилнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.178.180
erguu balai iim maliig dahin 2 tomildog zaya ni hayasan uls bna daa, bid
Хариулах122.201.31.84
Зиа хөөрхий сайхан л сонсогдож байна МАН дангаараа засгаа бүрдүүлсэн бол АН болон бусад эвслийн гишүүд найдвартай улс төрийн өндөр соёлтой сөрөг хүчин байх байлаа.Одоо хяналтгүй галзуурцгаана энэ засагт Гантөмөр шургаснаар бусад нь амаа үдүүлсэн хэрэг боллоо гэхдээ улс орны эрх ашгийг нэгд эрэмблээд үүн дээрээ улс төржихгүй явчих хэрэгтэй.Юм болгон дээр битгий хуц олонхоороо түрий барилаа гээд хурлаа хаяад төсөл хөтөлбөрөө гацаагаад байвал хэрэггүй болчихно сайн хууль төсөл хөтөлбөрөө сайн хэлэлцэж урагшлуулах хэрэгтэй.
Хариулах88.139.90.65
Sayahan Zorig lider bish geed yamar amaaraa yariad b.san be ene nuhur?
Хариулах