Үр дүн чинь энэ үү, Л.Энх-Амгалан сайд аа !

С.Гандэлгэр
2024/07/08

2024 оны элсэлтийн шалгалт орон даяар явагдаж дууслаа. Энэ жил нийт 35,939 хүн шалгалт өгөхөөр бүртгүүлснээс,

  • 14,812 нь Улаанбаатар хотынх,
  • 17,541 нь орон нутгийн бол
  • 3,586 нь өмнөх оны шалгуулагч юм.

77 шалгуулагч хамгийн өндөр буюу 800 оноо авчээ. 

  • Англи хэлний хичээл дээр улсын хэмжээнд нийт 35 шалгуулагч 800 оноо авсан.
  • Түүхийн хичээл дээр улсын хэмжээнд 1 шалгуулагч 800 оноо авсан ба Өвөрхангай аймгийн төгсөгч байна.
  • Химийн хичээл дээр улсын хэмжээнд нийт 8 шалгуулагч 800 оноо авсан ба Сүхбаатар дүүргийн 4, Баянгол дүүргийн 1, Баянзүрх дүүргийн 1, Хөвсгөл аймгийн 1 шалгуулагч,
  • Газарзүйн хичээл дээр улсын хэмжээнд 2 шалгуулагч 800 оноо авсан бөгөөд тэдгээр нь Хан-Уул дүүрэг, Увс аймгийн шалгуулагч,
  • Нийгэм судлал хичээл дээр улсын хэмжээнд нийт 31 шалгуулагч 800 оноо авсан үзүүлэлтэй байна.

Тэгвэл энэ удаагийн ЭЕШ-ын дүн маш муу байгаа талаар олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулаад байна. Хими, математик гэсэн хоёр хичээлээр жишээ авахад 

Химийн хичээлээр 5902 хүүхэд ЭЕШ өгсөн бөгөөд медиан нь 22 гарсан байна. 100 оноо авах ёстойгоос нийт шалгуулагчдын дундаж оноо 25.2 гарсан байна. 50 хувьдаа ч хүрээгүй гэсэн үг. Хамгийн өндөр оноо авсан шалгуулагч 90 оноо авсан бөгөөд 83 хувиас дээш гүйцэтгэлтэй бол ЭЕШ-нд 800 оноо авсан гэж дүгнэсэн байна. 

Өөрөөр хэлбэл 22 оноотой шалгуулагч ЭЕШ-нд 400 оноо авсан болон Их сургууль, коллежийн босго давна гэсэн үг. 


Харин Математикийн ЭЕШ-нд 23,002 сурагч шалгалт өгснөөс 100 онооноос 60-аас дээш оноо авсан нь 602 буюу нийт сурагчийн дөнгөж 2.62% байна. 90-ээс дээш оноо буюу А үнэлгээтэй 23 сурагч байгаа нь нийт сурагчдын 0.1%-ийг эзэлж байгаа аж.

Тэгэхээр нийт шалгуулагчдын 97 гаруй хувь нь 60 оноо ч авч чадаагүй гэсэн үг. 

Энэ асуудлын буруутныг хаанаас ч хайж болно. Хамгийн түрүүнд ЭЕШ өгсөн сурагчдыг авч үзье. Цөөн тооны шалгуулагч муу дүн авсан бол сурагчдын асуудал харин дээрх жишээнээс харахад л энэ бол боловсролын салбарын асуудал болно. 

Багш нарт асуудал байж болох ч боловсролын систем, салбар хариуцсан албан тушаалтнуудаас буруутныг хайвал онох биз. Энэ удаагийн ЭЕШ-ын дүн бол ердөө л манай боловсролын салбарын авсан дүн. Өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлж байсан бодлогууд нь байгаа оноогүйн жишээ. 

Боловсролын салбарыг улс төржүүлж, мэргэжлийн бус, намын томилгоо хийсээр ирсэн нь боловсролын салбаныг уналтад оруулж, жилээс жилд ЭЕШ-нд шалгуулагчдын дүн буурсаар байна. Энэ асуудлыг шийдэх ёстой салбар хариуцсан сайд Л.Энх-Амгалан ч өнгөрсөн хугацаанд дорвитой өөрчлөлт хийгээгүйн гор өнөөдөр гарч байгаа нь энэ юм. 

Салбарын сайдын хувьд олон олон реформын шинжтэй хуулийн төслүүдийг өргөн барьж батлуулсан нь сайшаалтай. Харин бодлого хэрэгжүүлэх, боловсролын салбарын чанарыг сайжруулах тал дээр маш муу бодлого хэрэгжүүлсэн гэхэд хилсдэхгүй биз. Томилогдсон цагаасаа эхлээд сайн ажиллаж байгаа сайд нарын нэгээр нэрлэгдэж байсан Л.Энх-Амгалан энэ салбарт олон шинэчлэл хийж байгаа талаараа алхам бүртээ мэдэгддэг байсан ч тэр бүхэн нь байгаа оноогүй бөгөөд үр дүнгүй байсан нь энэ удаагийн ЭЕШ-аар ил боллоо.





Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.157
    2024/07/09

    Ковидын хоцрогдол ирэх жилүүдийн эеш д бас нөлөөлнө.

    Хариулах
  • 202.126.90.157
    2024/07/09

    Шалгалтын асуулт жил ирэх тусам сурагчдын хувьд хүнд болж байгаа болохоос сурагчид муудаад байгаа юм байхгүй .нарийн харвал шалгалтын асуултуудад асуудал байна.

    Хариулах
  • 202.126.90.157
    2024/07/09

    123

    Хариулах
  • 66.181.189.68
    2024/07/08

    Юуных нь реформын чанартай хуулиуд байх билээ, энэ сайд зүгээр л попордог нөхөр, дээд албан тушаалтанд тал засагч, үгэнд нь орж өөрийн албан тушаал, нэр хүндээ хамгаалагч,өөр хэн ч биш. Салбараа харж чаддаггүй сайд.

    Хариулах
  • 202.126.91.151
    2024/07/08

    Амьдралтай уялдаатай, практик дадлагатай байхгүй бол хийсвэр бна. Кембриж гэж хөөрөөд байсны гор уу?

    Хариулах
  • 103.168.34.17
    2024/07/08

    ugaasaa M SI ES .n tejeever nainaachin yaj bolovsroliin said hiih ve ? unuu l ulnii said , uul uurhain buh saidtaigaa l adil shuudee , odoo hend buruu uguh ve !

    Хариулах
  • 43.228.129.162
    2024/07/08

    л.энхамгалан нохойн бэлтрэгийг хар

    Хариулах
  • 43.228.129.162
    2024/07/08

    Энэ лалар хамгийн ажил хийдэггүй новшийн сайданцар ядахад хөгийн шаар юм

    Хариулах
  • 124.158.109.152
    2024/07/08

    дүнгээ тавиулжээ

    Хариулах
  • 103.57.93.167
    2024/07/08

    Агуулга үгүй, хэлбэрдэсний гай.

    Хариулах
  • 103.168.34.24
    2024/07/08

    Энэ жил сургалт маш муу, хүүхдүүдийг даалгавар гэж огт хэрэггүй юмаар цармыг нь үрсэн.

    Хариулах