Хамтарсан Засгийн газар байгуулахаар санал нэгдсэн МАН, АН, ХҮН намын дарга нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байна.
Энэ үеэр АН-ын дарга Л.Гантөмөр “Ардчилсан нам Монгол Улсад тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэхийн төлөө, ардчиллын үнэт зүйл, үзэл санааг Монголыэн нийгэмд түгээн дэлгэрүүлэх, Монголын төрд ягштал мөрдүүлэхийн төлөө хамтарсан Засгийн газарт орж ажиллах санамж бичгийг МАН, ХҮН намтай байгуулж байна.
Ардчилсан нам бүх шатны байгууллагаараа ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх ажлынхаа тодорхой хөтөлбөрийг Хамтарсан Засгийн газрын хүрээнд ажил хэрэг болгох, зорилтуудыг дэмжиж, шийдвэрээ гаргасан.
УТЗ шийдвэрээ гаргасан, өчигдөр ҮБХ шийдвэр гаргасан, УИХ дахь АН-ын бүлэг сая шийдвэрээ гаргалаа. Бизнесийн орчныг эрүүл болгох, бизнес хийхэд улс төрийн намаар ялгаварлан гадуурхахгүй байх энэ шаардлагыг биелүүлэхийн тулд бид хамтарсан Засгийн газарт ажиллах юм.
Мөн Ерөнхий сайдын хэлдгээр, нэг, нэгнийгээ улдан эсэргүүцэж, Монгол Улсад хэрэгжүүлэх бололцоогүй байсан томоохон төсөл хөтөлбөрүүд ажил хэрэг болох ёстой.
Энэ ажлуудыг хийгдэхэд хамгийн түрүүнд хийгдэх ёстой ажлууд бол Эрдэнбүрэн, Эгийн голын УЦС, зэс боловсруулах үйлдвэр зэрэг АН-ын мөрийн хөтбөрт орсон хувь хүний эрх чөлөө, бизнесийн эрх чөлөөг хангаж, намын мөрийн хөтбөрт орсон ажлуудаа хэрэгжүүлж, монгол түмэн хожоотой үлдэх боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллах болно” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна