Засгийн газрыг хамтран байгуулахаар тохирсон МАН, АН, ХҮН намууд өчигдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, Хамтарсан Засгийн газар байгуулж ажиллах зарчмаа тохирсон билээ. Үүний өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай хуулийн төсөл өргөн барьснаар шинэ Засгийн газар 16 яам, дөрвөн үндэсний хороо, Ерөнхий сайдтайгаа нийлээд 24 сайдтай байхаар болсон. Хуулийн төслийг өнөөдөр Байнгын хороогоор хэлэлцэнэ. Хуулийн төсөл батлагдах үйл явц ийнхүү үргэлжилж байгаа ч өчигдрөөс яамдын хуваарилалт, сайд нарын асуудал яригдаж эхэлсэн.
Яамд, сайд нарын тал дээр өчигдөр яригдсан хуваарилалт, нэрсийг хүргэж байна. Засгийн газрын бүрэлдэхүүн өнөөдөр тодорхой болох магадлал өндөр байна.
ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮН ЕРӨНХИЙ САЙД Л.Оюун-Эрдэнэ МАН
1.Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд ХҮН
2. Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Лу.Гантөмөр АН
3. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан МАН
ЯАМГҮЙ САЙД:
ЕРӨНХИЙ ЧИГ ҮҮРГИЙН:
5. Эдийн засаг хөгжлийн сайд Лу.Гантөмөр АН
6.Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг МАН
7. Сангийн сайд Б.Жавхлан МАН
8.Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл АН
ЧИГЛЭЛИЙН:
9. Байгаль орчны сайд Б.Бат-Эрдэнэ МАН
10.Батлан хамгаалахын сайд Д.Ганбат АН
11.Барилга хот байгуулалтын сайд Ж.Батсуурь АН
12.Боловсролын сайд П.Наранбаяр ХҮН
13.Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт МАН
14.Аялал жуулчлал, соёл, спорт залуучуудын сайд А.Ганбаатар АН
15.Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Р.Сэддорж, Д.Жаргалсайхан АН
16. Гэр бүл, нийгмийн хөгжил, хөдөлмөрийн сайд ?
17.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Бат-Эрдэнэ МАН
18.Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд ?
19.Эрчим хүчний сайд ?
20.Эрүүл мэндийн сайд Ц.Туваан АН
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна