Ардчилсан нам дотор Засгийн газрын гишүүн, сайд болох өрсөлдөөн эхэлж, тодорхой нэрс яригдаж байгаа талаар манай сайт өмнө нь мэдээлсэн. Шинэ засгийн газраас АН 7-8 сайдын суудал авах тохироотой байгаа.
Харин АН-ыг төлөөлөн сайдаар томилогдох нэрс дунд Хангайн бүсээс анх удаа УИХ-д сонгогдсон Д.Жаргалсайхан байгаа гэнэ. Түүний хувьд өмнө нь Баянхонго аймгийн засаг даргаар ажиллаж байсан бөгөөд Ерөнхийлөгч асан, одоогийн УИХ-ын гишүүн Х.Баттулгын фракцид хамаардаг. Өөрөөр хэлбэл нэг нутгийн дүү нь.
Хамтарсан ЗГ-т орох дэмжлэг авах шийдвэрт АН-даа нөлөөтэй байгаа томоохон фракциуд нөлөө үзүүлнэ. Түүнчлэн хэн, хэн ЗГ-т орж, сайдын суудал авахыг ч АН доторх фракциудын тохироогоор шийднэ. Тэр ч утгаараа АН-ын авах 7-8 сайдаас МоАХ буюу Х.Баттулгын фракц 1-2 сайд авах нь тодорхой. Хамгийн түрүүнд О.Алтангэрэл Хууль зүйн сайдад яригдаж байгаа бол Д.Жаргалсайханыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд болгохоор санал болгосон гэнэ.
Анх удаа УИХ-д сонгогдсон гишүүд сайд болох нь тийм ч түгээмэл биш. Тэр дундаа дөнгөж УИХ-ын гишүүнээр сонгогдсон улс төрчдийг сайдаар томилно гэдэг улс төрийн том дэмжлэг байгаа гэсэн үг. Энэ бүхний ард Ерөнхийлөгч асан, одоогийн УИХ-ын гишүүн Х.Баттулга байгаа бөгөөд Д.Жаргалсайханыг зүтгүүлж байх магадлалтай юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.91
Зөв шүү Иргэддээ Эрдэс Баялгийг нь Өмчлүүлж тарааж өгч мэдэх хүмүүс шүү Ардчилсан Намынхан
Хариулах66.181.189.184
арай идэх гэж бодоогүй биз дээ төмөр замын мөнгийг идэж 10 жил ухраасан ажлаа хийж болохгүй шүү хүмүүс одоо өөр болсон чамайг бариад идчихнэ шүү зүгээр хөгжилд тусал зөндөө л идлээ
Хариулах103.168.34.103
Uul uurhain dee saidaar bogino hugatsaand ch bol ajilllaj ene mergejleer Harvardad doktor hamgaalsan hunii derged Ganbaatar mereer ni Jargalsaihanbuselhii geer ni Tatah bus uu
Хариулах59.153.115.221
Уул уурхайн мэдлэгтэй чадварлаг боловсон хүчин Г анбаатарыг тавих нь намын нэр хүндэд хэрэгтэй Ард олны дунд хүлээн зөвшөөрөгдсөн хүн
Хариулах