Л.Оюун-Эрдэнийн дараагийн шийдэх асуудал, “шүдний өвчин” нь Н.Энхбаяр, МАХН байх бололтой

Zuv.mn
2024/07/09

МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН-тай нийлэхдээ эрх мэдэл, албан тушаалын хуваарилалт дээр 70:30 гэсэн харцаа тулгасаар санасандаа хүрсэн билээ. Гэхдээ 2024 оны сонгуульд МАН олонх болсон ч цөөнх болсон намуудтай эвсэхээр болсон нь МАХН-ын эрх ашигт хортойгоор тусах нь тодорхой байсан тул анхнаасаа Хамтарсан Засгийн газарт таагүй хандаж, “Хамтарсан Засаг байгуулагдвал Шинэ МАНАН үүснэ” хэмээн байр сууриа тов тодорхой илэрхийлсэн байдаг.

2016 онд МАН-тай нэгдэх асуудал сөхөгдөхөд 60:40 гэдэг харьцаа тулгаад бараагүй тул больсон, сүүлд 2016 онд МАН-ын санал болгосон 70:30-ийг хүлээгээд авчихсан түүний хувьд одоо эрх ашиг нь улам л хумигдах нь гэдэг мэдрэмжтэй суугаа нь мэдээж хэрэг. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд шийдэх ёстой дараагийн асуудал, “Шүдний өвчин” нь Н.Энхбаяр байх нь тодорхой болжээ.

Хамтарсан Засгийн газар байгуулах саналыг МАН АН, ХҮН намд хүргүүлэхэд УИХ-ын нэгэн гишүүн “МАН 68 суудал авсан хэр нь өөрсдөдөө итгэхгүй байгаа нь дотоод хагарал, болгоомжлол байгааг харуулж байна” гэж хэлж байсан. Түүний энэ үгийг олон нийт нөгөө л Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын үе солигдолт, Ерөнхийлөгчийн фракцтай холбож ойлгосон ч үнэндээ МАХН-ыг хэлсэн байж тун ч болзошгүй болоод ирлээ.      



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.189.184
    2024/07/10

    өвгөн одоо болио ядаргаа зүгээр бүх зүйл шинэ болж байна хуучнаар сэтгээд сайжрахгүй нь ойлгомжтой болллоо

    Хариулах
  • 103.168.34.130
    2024/07/09

    yahiim bol ? boomtiin said tudiihun unguruuh gevel gal garah bizee .

    Хариулах
  • 139.5.219.144
    2024/07/09

    Энэ хүний үгийг сонсох л болноо

    Хариулах