Монгол Улсын 2024 оны төсвийн тодотголын төслийг өргөн мэдүүлжээ

Zuv.mn
2024/08/13

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон бусад дагалдах хуулийн төслийг Сангийн сайд Б.Жавхлан УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүлжээ. 

УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан хамтарсан Засгийн газар гурван намын мөрийн хөтөлбөр, нийтлэг зорилтод суурилсан “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ЗОРИГ” гэрээг байгуулсан билээ. Уг гэрээнд үндэслэн 2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулсан ажээ.  Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Монгол Улсын хөгжлийг урагшлуулж, эдийн засгийн суурийг тэлэх эрчим хүч, дэд бүтэц, аж үйлдвэржилтийн хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зорилт тусгагдсан.

Тухайлбал: 

  • “Шинэ сэргэлтийн таван тойрог” автозамын төсөл,
  • Шинэ Хархорум төсөл,
  • “20 минутын хот” төслийн хүрээнд хийгдэх Шинэ Зуунмод хот байгуулалтын төсөл,
  • “Хөшгийн хөндийн туннелийн байгууламж”,
  • “Өөдөө тэмүүлэх Монгол-Go Mongolia” ган татлагат гүүрэн байгууламж,
  • “Шинэ тойрог зам”,
  • “Туулын хурдны зам”
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
  • Газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг хөгжилд хөтлөх бүтээн байгуулалтын төслүүд багтаж байна.

Дээрх бүтээн байгуулалт нь бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд аймгийн төв, сумд болон хилийн боомтуудыг холбохоос гадна нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх эхлэл болно гэж үзэж байгаа ажээ. 

Үүнээс гадна эдийн засгийг эрчимжүүлэх мега төслүүдийг тэтгэх эрчим хүчний реформ, боомт, аялал жуулчлал, төмөр зам, дулааны болон усан цахилгаан станц, газрын тосны төслүүдийг хамтарсан Засгийн газар бүрэн эрхийн хугацаандаа хэрэгжүүлэхээр төлөвлөн, Монгол улсын 2024 оны төсвийн тодотголд тусгажээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.